Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Би Эй Ди Эм Жи” ХХК нь хуурамч цемент савласан нь тогтоогджээ.
Тус компани “Хөтөл” цементийн үйлдвэрийн задгай цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж савласан байна. Ингэхдээ уг хуурамч цементээ “Менгоа” нэр бүхий шошготой уутанд савалсан байжээ.
Энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (1)