СХД-16 Энхтайваны өргөн чөлөө, “Хархорин” захын хойд замд амины Hyundai Accent автомашины жолооч нь “Тoyota Prius” автомашинтай мөргөлдөж, жолооч СХД-ийн 26-р хороонд оршин суух М /29н.эр/-г гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ.
Жич: БГД-ийн ЗЦХ-ийн цагдаа алба хаагч HyundaiAccent автомашины жолооч Д-г шуурхай ажиллан олж тогтоосон. Жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Мөн СБД-7 Их тойруу, 100-н айлын уулзварт амины “Toyota RAV4” автомашины жолооч О нь “Toyota Prius” Г жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч БЗД-ийн 8-р хороонд оршин суух Г, О /43н.эр/ нарын хоёр хүн гэмтсэн. Мөн л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад ийнхүү осол гаргажээ.
Сэтгэгдэл (1)