"Онцгой Албан Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн Ерөнхий газар Улаанбаатар хот дахь гаалийн газарт хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд амралтын өдрүүдэд буюу 2017 оны 6 дугаар сарын 10, 11-нд гаалийн бүрдүүлэлт хийх юм байна. Тус байгууллагынхан ердийн өдрийн цагийн хуваариар буюу адил 08:30-17:30 хүртэл үйлчилгээ үзүүлэх аж.