Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол сайд ӨЭМТ-үүдийн тоног төхөөрөмжийг шинэчилж, ЕБС-иудыг боловсролын төслүүдэд хамрууллаа

2017-6-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Үндсэн хуулинд “хүн эрүүл байх, сурч боловсрох эрхтэй” хэмээн заасан байдаг . Тэр утгаараа аливаа улсын төрийн бодлого боловсрол, эрүүл мэндийн салбартаа гол анхаарлаа хандуулж, төсөв мөнгө, хөрөнгө оруулалтаа ч энэ зүгт чиглүүлдэг. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Засгийн газар ч ялгаагүй боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч ажиллаж буй.  

 

Тэгвэл УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сонгогдсон тойргийнхоо боловсрол, эрүүл мэндийн салбарынхны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БЗД-ийн 1, 2, 3, 7, 21, 27-р хороонд үйл ажиллагаа явуулдаг ӨЭМТ болон Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, ажилтнууд оролцсон юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсрол, эрүүл мэндийн салбарыг нэн тэргүүнд авч үзэж, эдгээр салбарт хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг шат дараатай шийднэ гэж тусгасан байгаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийг танахгүй, багасгахгүй, агшаахгүй байх бодлогыг барьж ажиллаж байна. Тэр дагуу эхний ээлжинд гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төвийг иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэхэд нь зориулж ЭМЯ-нд хүсэлт тавьж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэхээр боллоо” хэмээн онцолсон юм.

 

Мөн БЗД-ийн дээрх хороонд үйл ажиллагаа явуулдаг ЕБС-иудыг STEM, “Ухаалаг боловсрол” зэрэг боловсролын томоохон төслүүдэд хамруулахаар болсныг энэ үеэр дуулгалаа.

 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчиллээ  

 

Нийслэлийн БЗД нь хүн ам хамгийн олноор оршин суудаг дүүргийн нэг. Тэр хэрээрээ Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг хүний тоо хэдэн мянгаараа тоологддог. Гэвч шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдлаас болж иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд нэлээд хүндрэл учирдаг гэдгийг өрхийн эмнэлгийн удирдлагууд онцолж байсан юм.

Тэгвэл энэхүү хүндрэлийг шийдэж, Д.Оюунхорол сайд ЭМЯ-нд хүсэлт тавьж, шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг нэр бүхий Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулж өглөө. Тодруулбал, БЗД-ийн 2-р хорооны “Миний зөвлөгч”, БЗД-ийн 21-р хорооны “Ачит сайхан”, 27-р хорооны “Анд сайхан”, 7-р хорооны “Сувилахуй” гэсэн дөрвөн өрхийн эмнэлэгт Центрифуг 1, Сорьцын хөргөгч 1-ийг хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр дээрх Өрхийн эрүүл мэндийн төвүүд өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээ авч, иргэдэд илүү хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа гэдгийг онцолъё. 

Түүнээс гадна эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмчийн боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн БЗД-ийн 1-р хорооны “Хүн төвт” болон 3-р хорооны “Эмнэхүй” өрхийн эмнэлэгт “Өрхийн эмчийн гадаад сургалтын эрхийн бичиг”-ийг тус тус гардуулж өгсөн юм.

 

Энэ үеэр Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд тоног төхөөрөмжийг нь шинэчлэх болон эмчийн боловсролд анхаарал хандуулан дэмжлэг үзүүлсэн Д.Оюунхорол сайдад чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа.

 

ЕБС-иудыг боловсролын томоохон төслүүдэд хамруулав

 

Д.Оюунхорол сайд гэр хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг, оюуны булаг болсон ЕБС, цэцэрлэгийн сурч хүмүүжих орчин маш сайн байх ёстойг энэ үеэр онцоллоо. Тэр утгаараа Монголын ирээдүй болсон хүүхэд, багачууд сурч, боловсордог уг салбарт хөрөнгө оруулалт, дэмжлэгийг үргэлж үзүүлж байх ёстой хэмээсэн юм.

 

Үүний дагуу, БЗД-ийн 3-р хорооны 33 дугаар сургууль, 1-р хорооны 48 дугаар сургуульд 112 мянга 400 ам.долларын үнэ бүхий мэдээлэл зүй, лингафон, робот сургалтын төв, цахим номын сан, онлайн шалгалтын төв бүхий “Ухаалаг боловсрол” төсөлд хамруулахаар шийдвэрлүүлснээ хэлсэн юм. Мөн 33 дугаар сургуульд 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан гурван төрлийн нийт 12,6 сая төгрөгийн өртөг бүхий 53 багц, 127 дугаар сургуульд 3,2 сая төгрөгийн өртөг бүхий 23 багц, 102 дугаар сургуульд 10,2 сая төгрөгийн өртөг бүхий 43 багц, 48 дугаар сургуульд  10,7 сая төгрөгийн өртөг бүхий 44 багц , 132 дугаар сургуульд 1,1 сая төгрөгийн өртөг бүхий 15 багц , 97 дугаар сургуульд 10 сая төгрөгийн өртөг бүхий 42 багц “STEM” сургалтын хэрэглэгдэхүүнийг БСШСЯ-аас нийлүүлэхээр боллоо.

 

Түүнчлэн 132 дугаар сургуулийн хамт олонд  БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн 2000 ам.долларын, 127, 102, 48, 33, 97 дугаар сургуулийн хамт олонд   3000 ам.долларын сургуулийн тэтгэлэгт тэдний нэр бүхий төслүүд шалгарсныг дуулгаж батламж олгосон юм.

Түүнээс гадна Д.Оюунхорол сайд энэ үеэр тойрогтоо  хийхээр шийдвэрлэгдсэн зарим ажлаа танилцуулсан юм. Үүнд:

 

  • БЗД-ийн 2-р хороо 12 мянга гаруй хүн амтай. Цэцэрлэгийн насны 1120, сургуулийн насны 1975 хүүхэдтэй. Гэтэл өнөөг хүртэл нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй.  Иймээс тус хороонд цэцэрлэг бага сургуулийн цогцолбор,  960 хүүхдийн ЕБС-ийг концессоор бариулахаар шийдвэрлүүлсэн. Газрын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг С. Батболд даргад явуулсан байгаа. 
  • БЗД-ийн 21-р хорооны 199-р цэцэрлэг 200 ортой ч одоогоор 380 хүүхэд явдаг. Газрын боломжийг нь судлаж үзээд 100 ороор өргөтгөх асуудлыг шийдвэрлэхээр болж Японы талтай уг ажлыг хамтран хэрэгжлүүлэхээр болсон.
  • Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэр гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа уламжилж байсан юм. Сонгогдсон даруйдаа энэ асуудалд шуурхайлан хандаж өнгөрсөн намар БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн хойд талын  100 гаран өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан юм. Ганц худгийн задгайд үлдсэн 140 гаруй өрх, 27-р хорооны Дунд Дарь эхийн 40 гаруй өрхийг ийг эрчим хүчинд холбуулах саналыг ЭХЯ-нд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулж амжсан. Ингэснээр БЗД-ийн 21, 27-р  хорооны 180 гаруй өрхийг төвийн эрчим хүчинд холбуулах ажлыг эхлүүлж байгаагаа дурдлаа.
  • 21-р хорооны 12 мянга орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг өрхийн эмнэлэгт бүрэн засвар хийх 16,8 сая төгрөгний санхүүжилтыг шийдвэрлэж өгсөн. Тус өрхийн эмнэлэгт ЭКО “00”-ийн асуудлыг АХБ-ны санхүүжилтээр шийдвэрлүүлэхээр болсон.

 

Гэх мэт маш олон ажлыг шийдвэрлүүлэхээр болсноо товч дурдсан юм.

Уулзалтын төгсгөлд боловсрол, эрүүл мэндийн салбарынхан саналаа хэлсэн бөгөөд 21-р хорооны “Ачит сайхан” ӨЭМТ-ийн дарга Т.Аварга эрүүл мэндийн төвөө өргөтгөх, 97-р сургуулийн захирал н.Мөнхбат сургуулийн барилгын өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэж өгөх боломж байгаа эсэхийг тодруулсан юм. Харин Д.Оюунхорол сайд дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд хамгийн гол нь зураг, төсвөө боловсруулсан материалаа ирүүлэхийг хүссэн юм. Мөн 127-р сургуулийн захирал биеийн тамирын гадаа талбай байгуулах хэрэгтэй байгааг, 132-р сургуулийн захирал Түвшинжаргал гэр хорооллын дунд орших бага сургууль руу хүрэх автозам барих шаардлагатай гэх мэт саналыг хэлсэн юм. Эдгээр саналуудыг Д.Оюунхорол сайд хүлээн авч, судалгаа хийж, шийдвэрлүүлэх тал дээр ажиллана гэдгээ илэрхийллээ.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    5 цаг 31 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    5 цаг 36 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    5 цаг 40 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    7 цаг 9 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    7 цаг 30 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    8 цаг 44 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    9 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    9 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    10 цаг 24 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    10 цаг 44 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    11 цаг 23 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    11 цаг 29 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    11 цаг 36 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    11 цаг 40 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    11 цаг 50 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    13 цаг 24 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    13 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 18 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    14 цаг 41 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    14 цаг 53 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК