Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, бусад нутгаар халуун хуурай салхитай байна.
2017 оны 06 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 25-27 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.