Арван долоон настай охин Чингэлтэй дүүрэнт байрлах өндөр хүчдэлийн шонд авирч амиа хорлохыг завджээ. Тодруулбал хэрэг энэ сарын 12-нд 14.00 цагийн орчимд өндөр хүчдэлийн шонд хүн авирч гэсэн дуудлага ирсэн байна. Түүний эл үйлдлийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа нар таслан зогсоож, охины амийг аварсан байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (1)