Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш 93.5 га газрыг хамарсан 16 түймрийн дуудлага иржээ.
Дөрөвдүгээр сар гарснаас хойш Богдхан ууланд 10 удаа түймэр гарснаас эхний гурван удаагийн түймрийн уршгаар 10 га газар сүйдсэн байна. Богдхан уулын дархан цаазат газар хамгаалалтын захиргааны мэдээллээр түймрийг унтраахын тулд гурван сая төгрөг зарцуулжээ.
Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байгаа аж.
Гал түймрийн шалтгааныг тодруулахаар ажилласан шинжээчид гарсан түймрийн дийлэнх нь тамхины цогноос болсныг онцолж байна.