"Херо" энтэртайнментын байранд Эрүүгийн цагдаагийнхан нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Энэ дагуу бид тус студийнхэнтэй холбогдоход “Манай студид бэлтгэсэн “Улаан тарианы хүүхэд" нэвтрүүлгээс болж шалгасан гэлээ. Цагдаагийн хоёр ажилтан ирээд "Улаан тарианы хүүхэд" нэвтрүүлгийг бүтнээр хуулуулж, сайн дураараа энэ мэдээллийг өгсөн гэх бичигт гарын үсэг зуруулаад явсан байна. Тэдний хэлж байгаагаар цагдаагийн байгууллагад энэ нэвтрүүлэгтэй холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй гэнэ. Тиймээс цагдаа нар өөрсдөө ингэж шалгаж байгаа нь хууль бус үйлдэл аж.
Энэ талаар "Херо" энтэртайнментын захирал Б.Баатар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Энэ нэвтгүүлгээр нийгмийг буруу зүйлд турхирсан гэж үзсэн байна. Гэтэл олон нийтийн цахим хуудсанд бид нэвтрүүлгийг тавиагүй. Судлаачийн үгийг тасалж тавьсан хүмүүс нь МАН-ынхан. Гэтэл биднийг тавьсан гэж ойлгосон бололтой. Ямар нэг хүн гомдол гаргаагүй. Харин Эрүүгийн цагдаагийн газрынхан өөрсдөө санаачлага гаргаж манай студийг нэгжиж байгаа нь энэ юм гэсэн. Тэд нэвтрүүлгийг бүтэн үзнэ, мөн манай студийг хаана гэж ярьцгааж байсан ч асуудлыг ойлгоод явлаа” гэсэн байна.
Сэтгэгдэл (7)