Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ногоон бүсийн зуслангуудад шалгалт хийжээ. Шалгалтад нийт 20 зусланг хамруулсан бөгөөд Тэмүүлэл, Нарны хүүхдүүд, Шинэ Монгол, Ундраа, Скаут ганс зуслангууд хараахан үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Харин Найрамдал төв, Нарс, Мөрөөдөл, Цагаан нуга, Цоглог, Янзага, Нарлаг, Өгөөмөр, Жавхлант, Хайрын билэг, Галакси зуслангууд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангасан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.