Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгинохайрхан дүүрэг Кембриджийн сургалт бүхий сургуультай болно

2017-6-14
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 26-р хороонд ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. 26 дугаар хороонд 920 хүүхдийн,  25 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих юм байна. Дэлхийн боловсролыг эзэмшүүлэх Кембриджийн сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад 21 сургууль нэг цэцэрлэг барих юм. Энэ жилийн хувьд долоон сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний эхлэл болгож СХД дүүрэгт хоёр сургуулийн барилгын ажлыг эхлүүлж байгаа юм. Сургуулийн барилгыг ирэх 2018 оны намар дуусгаж, хүлээлгэн өгөх юм байна.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороог НИТХ-ын шийдвэрээр 2011 анх байгуулж байсан. Анх 10800 хүн амтай байсан бол сүүлийн зургаан жилийн дотор 20000 хүрээд байна. Өнөөдрийг хүртэл энэ хороонд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар хамтран БСШУСЯ болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцсаны дүнд өнөөдөр 26-р хороонд сургууль барихаар боллоо” хэмээлээ.

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 21 ерөнхий боловсролын сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон. Уг сургуулиудыг Улаанбаатар хотод бариулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ жил эхний долоон сургуулийн барилгыг барьж эхлэхээр болоод байна. Хамгийн эхнийх нь миний сонгогдсон тойрог буюу СХД-ийн 26 дугаар хорооноос эхэлж байна. 26 дугаар хороо нь сургууль, цэцэрлэггүй байсан. Өнөөдөр 920 хүүхдийн суудалтай сургуультай болж байгаагаас гадна нийслэлийн төсвөөс 240 хүүхдийн цэцэрлэг барихаар барилгын ажлыг эхлүүлж байна” хэмээсэн юм.

 

26 дугаар хорооны хүүхдүүдийн хувьд 65 дугаар сургуульд суралцдаг тул ачаалал ихэсч тус сургууль 3-4 ээлжээр хичээллэдэг болжээ. Өнөөдрийн шав тавьж буй сургууль ирэх жил ашиглалтад орсноороо 65 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой болох юм.

 

Харин 25 дугаар хороонд 104 дүгээр сургууль байгаа хэдий ч мөн л гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Шинэ сургууль ашиглалтад орсноор 104 дүгээр сургуулийн ачаалал хэвийн болох юм. Кембриджийн сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Олон улсын боловсролыг олгох Кембриджийн сургалттай өндөр шалгуур, шалгалттай ийм сургуулийг бид нийслэлийнхээ захын хороонд байгуулах болсонд баяртай байна. Сургууль ачаалал ихтэй 3 ээлжээр хичээллэдэг, олон км алхаж сургуульдаа хүрдэг гэх мэт олон хүндрэлтэй асуудал байдаг. Энэ асуудлыг эхнээс нь шийдэж хэвийн ажиллагаатай болгохоор зорин ажиллаж байна. 3 ээлжээр хичээллэдэг 34 сургууль бий. Улсын төсвийн концессоор 29 сургууль барихаар шийвэрлэсэн. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолоор 72 байршилд бага сургууль, цэцэрлэгийн барилга барих ажил үргэлжлээд явна. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт байгаа. Мөн олон улсын сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ гэж заасан. Өнөөдрийн шав тавьж байгаа сургууль маань кембриджийн сургалттай. Алслагдсан хорооны иргэдэд дэлхийн хэмжээний боловсролыг олгох болсонд баяртай байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    7 цаг 4 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    7 цаг 9 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    7 цаг 13 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    8 цаг 43 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    9 цаг 3 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    10 цаг 17 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    11 цаг 11 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    11 цаг 24 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    11 цаг 57 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    12 цаг 17 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    12 цаг 56 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    13 цаг 3 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    13 цаг 9 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    13 цаг 13 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    13 цаг 23 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    14 цаг 58 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    15 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 52 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    16 цаг 14 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    16 цаг 26 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК