Энэ жилийн Улсын их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 1000 аж ахуйн нэгж иргэдэд үйлчилнэ.
Харин үйлчилгээний зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс аж ахуйн нэгж, иргэдэд олгох юм байна.
Наадмын талбайд үйлчилгээ эрхлэх байгууллагуудад тавих шаардлага, журмыг тун удахгүй боловсруулна гэдгийг Захирагчийн ажлын албанаас мэдээлжээ. Ажлын туршлага, эрүүл аюулгүй орчинд хоол боловсруулж чадах эсэхээс гадна ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх зэрэг шаардлагыг тусгаж байгаа аж.