Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр 09 цагт “Мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хурал болох байсан ч дахин хойшилжээ.
Тодруулбал, шүүх хурал хаалттай эхэлсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс нэг нь өвчтэй, нөгөө хоёр нь хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдаан хойшилж долдугаар сарын 3-ны 08.30 цагт товлогдсон байна. Ингэснээр “Мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хурал гуравдахь удаагаа хойшилж байгаа юм.
Дашрамд дуулгахад Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Уранчимэг, М.Цэнгүүн нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс дээрх 2 өмгөөлөгчид арга хэмжээ авахыг Монголын хуульчдын холбоонд даалгаж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (1)