Хачигт хазуулсны улмаас тус аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн долоо хоногт нас барсан бол бас нэг хүн ийм шалтгаанаар хорвоог орхижээ.
Тодруулбал Орхон аймгийн харъяат иргэн Т хачигт хазуулсны улмаас нас барсан байна. Талийгаа ч Т нь хачигт халдварын голомттой газарт хэд хоноод иржээ.
Үүнтэй холбогдуулан иргэд хачиг ихтэй газруудад зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд тод өнгийн хувцас өмсөн, биедээ хачиг орсон, эсэхийг байнга шалгаж хэвшихийг нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.