Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх чиглэл өглөө

2017-6-15
0
ЖИРГЭХ

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.06.15/ төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо. Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, газар, хэлтсийн дарга нар, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд байлцав. 

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар уулзалтын эхэнд “Өнөөдөр бид Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилгоор та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны  үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид  энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх,  их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.

 

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Тухайлбал, ХААИС, МУИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй болохыг энэ үеэр мэдээллээ. Түүнчлэн МУБИС зэрэг зарим сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүйгээр тэвчиж болох зардлаа хэмнэн, багш ажилчдынхаа цалинг нэмэхээр төлөвлөөд байгаагаа ч дуулгав.

 

БСШУС-н сайдын төрийн өмчит их, дээд сургуулиудад өгсөн  үндсэн чиглэл:

 

Нэг. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

 

Хоёр. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;

 

Гурав.  Суралцагчдад  сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;

 

Дөрөв. Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.

 

Тав. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • philosophich (103.9.90.227)
    Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ, гэхдээ та нар үнэ нэмэхгүй шүү гэжээ. Логик зөрчилдөөнтэй философич уу, намын бодлого хэрэгжүүлэгч популист уу?
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.27.82)
    ЗИАДАА МАНЫ ХАНДИВЛАГЧ ӨВӨӨГӨӨС ЯМАР БОДЛОГО ГАРАХ ВЭ ДЭЭ ХЭДЭН СУРГУУЛИИН ЗАХИРАЛУУД СОЛИГДОНО БИЗ ДЭЭ
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • Иргэн Лхамжав (122.201.24.96)
    ТААЛАЛД НИЙЦСЭН САЙХАН МЭДЭЭ БАЙНА.ЗУУН ТҮМНЭЭР ҮНЭН БАЙХ БОЛТУГАЙ.
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • хэхэ (66.181.182.134)
    МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫГ Ч БУЛШИЛЖ БАЙНА ДОО ЗАЙЛУУЛ
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • Share chuk (83.250.57.94)
    Энэ ховдын уугуул час улаан коммунист Чулуунбаатар гэгч МАН ын бууны нохой төдийгүй боловсролоор тоглоно доо. бСШУ ын яамыг өөрийн хамаатан,найз нөхөд намын нөхдүүдээр дүүргэж, их дээд сургуулиудыг ч өөрийн хүмүүсээр дүүргэх авилгачин шүү.
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Арай үгүй байхаа. Яамар ч байсан нэр цэвэр, мэдлэг боловсрол сайтай хүн байна.ЭНэ хэдэн жил юу хийхийг нь харж байж элдэв юмаа бичвэл дээр байх аа. Ажлаа аваад 7 хоноочгүй хүнийг үнэлж дүгнэх цаг нь одоо биш байх.
      2017 оны 06 сарын 15
    • Zochin
      Yasan muuhai hun be ta
      2017 оны 06 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    7 цаг 1 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    7 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    7 цаг 10 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    8 цаг 40 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    9 цаг 0 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    10 цаг 15 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    11 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    11 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    11 цаг 54 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    12 цаг 14 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    12 цаг 53 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    13 цаг 0 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    13 цаг 6 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    13 цаг 10 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    13 цаг 21 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    14 цаг 55 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    15 цаг 18 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 49 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    16 цаг 11 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    16 цаг 23 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК