Допингийн эсрэг үндэсний төвөөс улсын начин Б.Баатарцол, Б. Ганзориг нарыг өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын үеэр сэргээш хэрэглэсэн гэж мэдэгдсэн.
Үүний дагуу Б.Ганзоригийн цолыг хурааж, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор гаргасан.
Эдгээр шийдвэрийн эсрэг улсын начин Б.Ганзориг шүүхэд ханджээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Б.Ганзоригийн нэхэмжлэлийг өнгөрсөн мягмар гаригт хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (1)