Авлигатай тэмцэх газраас энэ сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 43 гомдол мэдээллийг шалгажээ.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 29 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 39 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.