Цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олон “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарт зориулж “Амжилт хүсье анд минь” дууг бүтээжээ.
Үгийг цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, аяыг Д.Мөнхбаяр хийж, тус чуулгын дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Дарханбаатар дуулсан байна. Түүний Их Британийн Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүн Уэльс орны нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World тэмцээний романсын төрөлд түрүүлж, ари төрөлд шилдгээр шалгарсан амжилтаар нь бахархаж ийнхүү дуу зохиосноо тус чуулгын хамт олон онцоллоо.
Дуучин Г.Ариунбаатар цагдаагийн “Сүлд” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг.
Сэтгэгдэл (1)