Монгол улсад гэрээгээр ажиллаж байсан гадаадын иргэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг амралтын өдрүүдэд гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумын 2-р баг “Өндөр гүүр” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-нд гэрээгээр ажиллаж байсан БНАСАУ-ын иргэн П.Г /эр.26н/-ийг 06-р сарын 18-ны 00:30 цагийн үед тус компани дээр БНАСАУ-ын иргэн Х.С /эр.44н/ нь улсын дугаар тодорхойгүй “Howo” автомашинаар дайрч амь насыг нь хохироосон байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байна.