Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас зарим гудамж, талбай, автозамуудад их хэмжээний ус тогтож түүгээр зорчиж явсан зарим тээврийн хэрэгслийн улсын дугаарууд унаж адагдсаныг Замын цагдаагийн алба хаагчид олсон байна.
Иймд доорх тээврийн хэрэгслийн улсын дугаар эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст ирж авна уу хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.