Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо.
Тодруулбал шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням нар нь эрүүл мэндийн шатгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09-00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Сэтгэгдэл (4)