Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд "Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж, өнөөдөр буюу 2017 оны 06 сарын 23-ны өдөр нээлтээ хийлээ.
Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн энэхүү төвийг шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зорилготойгоор тохижуулсан. Тохь тухтай орчинд шүүхээс шуурхай үйлчилгээ авах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчинг хангаснаараа уг төв ач холбогдолтой юм.
“Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Тамгын газрын мэргэжилтнүүд, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэд оролцлоо.