Монголын хилээр их хэмжээний бууны сум нэвтрүүлэхийг завдсан хоёр иргэнд ял оноох шүүх хурал Тувагийн БНУ-д өнгөрсөн баасан гарагт болжээ. Энэ оны гуравдугаар сард Эрзинский дүүргийн шүүх хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр 38 настай Бады Минчээд энгийн дэглэмтэй шоронд гурван жил хорих, 32 настай Аян-оол Дондогт хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байсныг өчигдөр давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.