Казакстан Улсын Астана хотноо залуучуудын 15, насанд хүрэгчдийн ес дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас тамирчин Х.Ундрам, С.Энхжин, Э.Энхдалай, Г.Энх-Үжин нар дасгалжуулагч Б.Болормаагийн удирдлага дор өрсөлдөж байгаагаас С.Энхжин ААШТ-ий финалд шалгарсан талаарх мэдээг Монголын гимнастикийн холбоо мэдээллээ. Тивийн аваргын тэмцээнд тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, БНАСАУ, Казакстан, Узбекстан, Кыргызстан, Сингапур, Малайз, Филиппин, Тайланд зэрэг 14 орны 150 гаруй тамирчин ур чадвараа сорьж байна.
Сэтгэгдэл (1)