Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө

2017-6-29
0
ЖИРГЭХ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.06.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцуулсан юм.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн гурван жилийн хугацаанд явагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтад дүн шинжилгээ хийж, сонгон шалгаруулах арга, ажиллагааг илүү боловсронгуй болгосон шинэ журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар батлууллаа.

 

 Уг журмаар шүүгч болох хүсэлтэй хуульчид суурь шалгалт өгдөг болсон. Суурь шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Суурь шалгалт нь ерөнхий болон тусгай шалгалтаас бүрдэх бөгөөд ерөнхий шалгалтаар нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг нийт 60 онооны шалгалтаар шалгана. Энэ шалгалтын онооны 60 хувиас дээш оноо авсан нэр дэвшигч тусгай шалгалтад оролцох эрхтэй болно. Тусгай шалгалтаар нэр дэвшигчийн ёс зүй, зан төлвийг шалгана. Ерөнхий болон тусгай шалгалт нийт 100 оноотой. Үүний 70 хувиас дээш оноо авсан тохиолдолд суурь шалгалтад тэнцсэнд тооцно.

 

Суурь шалгалт нь жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулагдах тул шүүгчийн сул орон тоо зарлагдахаас өмнө суурь шалгалтыг зохион байгуулж, тэнцсэн нэр дэвшигчийг шүүгчийн сул орон тоонд өргөн мэдүүлэгдэх боломжтой болсон. Тиймээс нэр дэвшигч сул орон тоо зарласан тухай бүр нэрээ дэвшүүлнэ.

 

Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч "шүүгчийн бэлтгэл сургалт”-д хамрагдана. 24 багц цагийн бэлтгэл сургалтад бүрэн хамрагдсан нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцох эрхтэй.

 

Эдгээр зохицуулалтын дагуу шүүгч болох босго шалгуур дахин өндөр болсон гэж хэлж болох хэдий ч нэр дэвшигчид илүү боломж, өргөн сонголт бий болж байгаа. Өмнө нь нэр дэвшигч шалгалтад тэнцээгүй тохиолдолд 2 жилийн хугацаанд дахин тухайн чиглэлээр шалгалтад оролцохыг хориглодог байсан. Харин шинэ журмаар хугацаа харгалзалгүй шалгалтад дахин оролцох, шалгалтад тэнцсэн тохиолдолд нэгэн зэрэг сонгон шалгаруулалт зарласан хэд хэдэн сул орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой болсон.

 

Суурь шалгалтыг шүүгчийн сул орон тоо гарахаас өмнө урьдчилан зохион байгуулснаар сул орон тоонд богино хугацаанд шүүгч томилогдох боломжтой болж байна. Өмнөх журмын дагуу шүүгчийн сул орон тоо гарсанаас хойш 3-4 сарын дараа шүүгч томилогддог байсан. Үүнээс шалтгаалж сонгон шалгаруулалт зарласан шүүхийн шүүгчийн ажлын ачаалал нэмэгдэх, шүүхийн үйлчилгээний хүртээмж удаашрах зэрэг үр дагавартай байсан юм.

 

Сайн хуульчийг шүүгчээр сонгохоос гадна шүүгчийн ажлын байранд шаардлагатай ур чадвар, дадал олж авсан хуульч шүүгчээр томилогдохоор зохицуулагдсан нь "шүүгчийн бэлтгэл сургалт”-ын хүрээнд хэрэгжинэ. Нэр дэвшигч шүүгчээр томилогдохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагддаг болно.

Шүүгчийг сонгон шалгаруулахад мэдлэг, ур чадвараас гадна ёс зүй чухал үзүүлэлт. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасны дагуу нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлагыг явуулдаг. Энэ нь тухайн нэр дэвшигчтэй биечлэн ярилцаж, зан төлөв, харилцаа, хандлага, төлөвшилийг тодорхойлох зорилготой. Тийм ч учраас бэлтгэл сургалтын явцад нэр дэвшигчийн талаар тодорхой дүгнэлт гаргаж ярилцлагад орохоос өмнө танилцуулагдаж байх зорилготой. Тиймээс ярилцлага явуулахаас өмнө сургалт зохион байгуулахаар зохицуулагдсан. Өмнө нэр дэвшигч нь нөөцөөс нэр дэвших үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад ордоггүй байсан бол одоо нэрээ дэвшүүлэх бүрд оролцохоор журамласан зэрэг олон шинэлэг зохицуулалт орсон.

 

Анхлан шүүгч болох хуульчийн давах босго өндөр болсон төдийгүй шүүгч карьер ахих шалгалтуудын босго ч 60 оноогоор тэнцдэг байсан бол 70 оноо болсон юм хэмээн  Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (122.201.24.151)
    элбэгдорж ерөнхийлөгч болоод бүх шүүгч нарыг ажлаас нь халаад олон шүүгч нарыг учир бүтүүлэг халсан тэгвэл одоо элбэгдоржийн үед шүүгч болсон мөн улс төрийн нөлөөнд илт орж хэрэг шийдээд байсан шүүгч нарыг хал АТГ хуучин ЦЕГ дарга нарыг халах хэрэгтэй
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.24.151)
    Наад Элбэгдоржоор оо дахиж битгии зарлиг гаргуул Элбэгдрожийн үед луйвараар шүүгч болсон хүмүүсийн зарлигийг нь хүчэнгүй болго Шинэ ерөнхиййгөгч бүх шүүгч
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • зочин (43.242.243.74)
    Шүүгчийн сонгон шалгаруулалт яах вэ Хамгийн эхлээд шүүхийн ерөнхий зөвлөлд байгаа хүн дайрч алсан гэдэгээ үгүйсгэж чадахгүй байгаа Лүндэндоржоо зайлууллаад эсвэл наад нөхөр чинь ёс зүйтэй байж өөрөө энэ газраас гараад явах хэрэгтэй Энд байхгүй бол болохгүй байна уу Лүндэндоржоо
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    шүүгчийн ажилд сайн бэлдэхгүй бол шүүхийн ажлыг мэдэхгүй ногооноороо хүмүүс орж ирээд хуулинд заасан шийдвэр гаргахгүй, нотлох баримтаа үнэлж чадахгүй хүмүүсийг давж заалдах тэмдэгтийн хураамж төлөх зэрэг бэрхшээлд оруулж байна байгааг анхаарч үзнэ үү
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (119.40.97.94)
    орох нь яахав. Одоо байгаагаа цэгцлээч
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
  • ХЭХЭ (66.181.189.132)
    НААДАХ ЧИНЬ ТОМ ЛУЙВАР ДАА
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    15 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    22 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    33 мин
  • Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
    1 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    1 цаг 37 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    2 цаг 1 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    15 цаг 45 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    15 цаг 50 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    15 цаг 54 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    17 цаг 23 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    17 цаг 43 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    18 цаг 58 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    19 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    20 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    20 цаг 38 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    20 цаг 58 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    21 цаг 36 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    21 цаг 43 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    21 цаг 50 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    21 цаг 54 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК