Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол: Иргэний өгсөн мэдээлэл баталгаажсан тохиолдолд торгуулийн 15 хувиар урамшуулна

2017-6-30
0
ЖИРГЭХ

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарлаад байгаа. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-“Цэвэр сайхан орчин” аяны үйл явцын талаар мэдээлэл өгнө үү?

 

-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсантай холбоотойгоор манай яамны зүгээс аймаг, дүүргүүдийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аяныг энэ сарын 2-ноос эхлэн зарласан. Аяныг ирэх сарын 7-ны өдөр дүгнэх байсан ч дахин санал хураалттай давхцсан учир хугацааг наашлуулах эсвэл хойшлуулах талаар ярилцаж байна. Аймаг, дүүргүүд идэвхи санаачилгатай оролцож, орчноо цэвэрлэх аян зарласнаас гадна Байгаль орчны мэргэжилтнүүд нь аж ахуйн нэгж, иргэдэд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол гол заалтуудаар сургалт зохион байгуулахаас эхлээд эрх, үүргийг нь танин мэдүүлэх ажлыг хийж байгаа юм билээ. Энэ аяны хүрээнд ганцхан аймаг, дүүрэг гэлгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын дунд Хог хаягдлын тухай хуулийг хэн сайн сурталчлах вэ сэдэвт 5 сая төгрөгийн шагналтай шторкны уралдааныг зарласан. Уралдаанд ирүүлж буй бүтээлийг хүлээж авах хугацаа маргаашаар дуусгавар болно. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд идэвхитэй оролцож байгаа гэсэн мэдээлэл байна.

 

-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулаг өмнө нь батлагдаж байсан хуулиас юугаараа ялгаатай талаар та товч мэдээлэл өгнө үү?

 

-Аливаа хог хаягдалтай холбоотой хуулиудийн зорилго нь хог хаягдлаас үүдсэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх явдал байдаг.Энэ утгаараа 2012 оны хууль бол нилээд ерөнхий, орчин үеийн химийн болон техник технологийн хог хаягдлын зохицуулалт хязгаарлагдмал, салбар хоорондын ажлын уялдаа төдийлөн сайн тусгагдаагүй, нэр томьёоны хувьд шинэ тутам буй болж байгаа техникийн хог хаягдлын төрөл, зүйл, тэдгээртэй холбоотой менежментийн арга барилын талаар тодорхойлоогүй байсан. Одоогийн шинэчилсэн найруулгаар бид 53 шинэ нэр томьёог тодорхойлж нэгдсэн ойлголт, хэрэглээ буй болголоо. Мөн боловсрол, уул уурхай, төсөв санхүү, эрчим хүч зэрэг хог хаягдлын зохицуулалтад чухал үүрэг бүхий салбарын үйл ажиллагаа, хариуцлагыг зааж өгсөн. Хог хаягдлын асуудлаар хориглох заалтууд нэмж оруулсан байгаа. Бас нэг чухал ололт бол Аюултай хог хаягдлын зохицуулалтыг нилээд олон улсын шаардлагад нийцсэн байдлаар тусгасан. Аюултай хог хаягдлын заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага ч ихээхэн чангарсан.

 

-Хуулийн онцлог заалтуудаас дурьдахгүй юу?

 

-Хуулийн 41.13 дахь заалтад хог хаягдал хаяж байгаа тухай мэдээллийг холбогдох байгууллагад нь өгч, тухайн асуудал нь баталгаажсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэн хог хаясан байгууллагын торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал авах урамшууллын системийг тусгаж өгсөн. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн холг хаяхдаа хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж, зөрчил гаргасанхүнийгнэг сая,хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөрторгох, нийтийнэзэмшилд зарсурталчилгаабайршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьжхогхаягдалүүсгэхийг хуулиар хориглосон.

 

-Энэ хуулийг бүх түвшинд сайн хэрэгжүүлсэн тохиолдолд амьдрал дээр ямар өөрчлөлт гарах вэ?

 

Хуулийн хэрэгжилт маш сайн байж чадвал Монгол Улсад аюултай хог хаягдлаас үүдсэн байгаль орчин болон хүний эрүүл мэндэд учрах эрсдэл ихээхэн буурна. Иргэд, аж ахуйн нэгжийн  хариуцлага сайжирч амьдрах орчин илүү цэвэр, аюулгүй болно. Улмаар цэвэр цэмцгэр орчинтой байвал өвчлөлт буурна, иргэдийн амьдралын ханамж сайжирна, аялал жуулчлалд эерэг нөлөөтэй зэрэг олон сайн үр дагавар буй болно гэж бодож байна.

 

-Хуулийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл байна гэж та бодож байна вэ? Тэдгээрийг хэрхэн яаж шийдэх бодолтой байгаа вэ?

 

-Хуулийн хэрэгжилтэд хамгийн хэрэгтэй зүйл бол иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо, идэвхи чармайлт, хариуцлага дутагдаж байгаа явдал. Хэсэг хорооноос эхлээд аймаг нийслэл хүртэл бүх шатандаа хамтран ажиллаж, эрх үүргээ бүрэн хэрэгжүүлэх нь тийм амар зүйл биш. Дараагийн бэрхшээл бол хөрөнгө санхүүжилтын хомсдол, нөөцийн хязгаарлагдмал байдал байна. Бид хог хаягдлыг дахин ашиглах боловсруулах, булшлах зэргээр хөрөнгө оруулалт шаардлагатай олон зүйл хийж байж энэ хууль маань бүрэн гүйцэд хэрэгжих юм. Гуравдугаарт, энэ хуулийг сурталчлах, нийтээрээ хуулийн гол заалтуудыг мэддэг байх асуудал тулгарч байна. Иргэд байгууллагууд ямар хууль гарсан, ямар эрх үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа мэдэхгүй байхад амжилттай хэрэгжүүлэх тухай ярихад хэцүү. Иймээс боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг маш чухал байгаа. Эдгээр бэрхшээлийг даван туулахад ихээхэн ярвигтай, ганц манай яамны асуудал биш олон талын хамтын ажиллагаа оролцоо чухал учраас гурван чиглэлд ажиллах зорилготой байгаа. Нэгд, дотоодын салбарын удирдлага, хоёрт, төрийн байгууллагуудын салбар хоорондын хамтын ажиллагаа, гуравт, иргэд, олон нийт, хувийн хэвшлийнхэнтэй ажиллах гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж байж эдгээр бэрхшээлийг давах, тодорхой хэмжээнд зохицуулж болох байх.  

 

-Залуучууд, зарим идэвхи санаачилгатай хүмүүс сайн дураараа хог түүх, бусдад уриалга гаргах зэргээр нэг үеэ бодвол хүмүүс их идэвхитэй болсон байна. Тийм хүмүүсийг урамшуулах, тэднийг бусдад үлгэр жишээ болгох, туршлагыг нь түгээх талын заалтууд хуулинд орсон уу?

 

-Хог хаягдлын талаар идэвхи чармайлт, санаачилга гарган ажилласан иргэд, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох заалт байгаа. Үүнээс гадна манай яамны болон төрийн шагналууд ч бас байгаль орчин хамгаалах, ногоон хөгжлийг дэмжихэд гаргасан гавьяа, манлайллыг хүлээн зөвшөөрч алдаршуулах зорилготой байдаг учраас хог хаягдлын салбарт гарсан ололт амжилтыг бид урамшуулсаар ирсэн.

 

-Хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь эхлэн анхаарах бодлого бусад орнуудад ихээхэн дэлгэрч байна. Энэ талын заалтууд шинэ найруулгад орсон уу? Орсон бол энэ талаар дэлгэрүүлж ярина уу?

 

-Хогийг эх үүсвэр дээр нь бууруулах тал дээр бид үйлдвэрлэгч, импортлогч компаниудын хариуцлагыг сайжруулах заалтууд шинэ хуулинд оруулсан. Өөрөөр хэлбэл гаднаас машины дугуй оруулж ирдэг, эсвэл хуванцар сав баглаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол эдгээрийг тухайн үйлдвэрлэсэн, гаднаас оруулж ирсэн байгууллагууд хариуцан буцааж татах, боловсруулах үүрэг хүлээж байгаа.

 

-Олон нийтийн газар болон хөдөө хээр, аялал зугаалгын газарт хоггүй цэвэр байх нь иргэдийн байгаль орчны боловсролоос ихээхэн хамаатай байдаг. Иргэдийн боловсрол, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн зүйл заалтын талаар ярина уу?

 

-Хуулийн шинэчилсэн найруулгын нэг чухал ололт бол хог хаягдлын талаар иргэдийн боловсролийг дээшлүүлэхэд чиглэсэн нэг бүлэг нэмж оруулсан явдал юм. Боловсролын байгууллагуудаар дамжуулан албан боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын асуудал бүхий агуулга оруулахаас гадна боловсролын байгууллагад хамрагддаггүй иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад албан бус боловсролын хэлбэрээр сургалт явуулах заалт орсон нь чухал байгаа. Бас нэг дэвшиллтэй зүйл бол хог хаягдлын үйл ажиллагаанд оролцож, үүрэг хүлээж байгаа байгууллагын ажилтан, ажилчид холбогдох сургалтад хамрагдсан байхыг шаардаж байгаа. 

 

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zz (103.9.90.227)
    наад нэг торгуулийн 15 хувь гэдэг чинь байгаль хамгаалдаг биш, байгаль сүйтгэдэг урамшуулал болчихоод байгааг газар дээр нь ажилладаггүй цагаан захтнууд мэдэх үү? Жишээ нь, ойд мод хууль бусаар огтолж эхлэхийг нь зогсоосон хүнд ямар хувь ноогдохгүй учир баахныг огтлуулж байгаад, их хохирол учруулсны дараа нь дэлбэлэх юм бол их мөнгө урамшуулалд авдаг. Хулгайн ангийн отог ирээд бууж байхад нь байгаль хамгаалагч нар байлгаад л байх санаатай. Тэднийг торголгүй хөөгөөд явуулах нь ашиггүй учир. Харин отгийг байлгаж байлгаж олон амьтан намнасны дараа дэлбэлвэл илүү урамшуулал авдаг. Ингэхээр та нарын наад 15 хувийн урамшуулал чинь газар дээрээ бол байгалийн эсрэг бүр илүү нөлөөлдөг хуулийн заалт болчихоод байна шүү дээ.
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    12 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    20 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    30 мин
  • Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
    1 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    1 цаг 35 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 58 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    15 цаг 42 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    15 цаг 51 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    17 цаг 21 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    17 цаг 41 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    18 цаг 56 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    19 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    20 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    20 цаг 35 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    20 цаг 55 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    21 цаг 34 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    21 цаг 41 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    21 цаг 47 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    21 цаг 51 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК