Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсээр хятад руу зорчиж буй автомашины дараалал түгжрэл үүсгэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус гаалийн хяналтын бүсээс эхэлсэн дараалал 70 км үргэлжилж байгаа аж.
Тус гаалиар үйлчүүлж буй зорчигчдын дийлэнх нь нүүрсний тээвэрлэлт хийж буй компаниудын машин. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд Цогтцэций суман дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог юм. Гэтэл гаалийн бүрдүүлэлт, шалгалт сунжран удааширсаны улмаас ийнхүү түгжрэл үүсэж 70 км үргэлжилсэн байна.
www.24tsag.mn