Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Саранцэцэг: Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын II хурлыг зохион байгуулна

2017-6-30
0
ЖИРГЭХ

Монгол улсад Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хоёрдугаар хурал долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Blue Sky зочид буудалд зохион байгуулагдах юм байна.

 

Энэ хурлын талаар хурлын зохион байгуулах хорооны дарга, Эрхтэн Шилжүүлэн Суулгах Монголын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэгсудлалын нэгдсэн лабораторийн Эмнэлзүйн тусламж эрхэлсэн эрхлэгч АУ-ны доктор Ж.Саранцэцэгтэй ярилцлаа.

 

Энэхүү хурлыг “Олон улсын хоёрдугаар хурал” гэж тодотгосон талаар та мэдээлэл өгөхгүй юу?

 

Долдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” нэртэй Олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Манай улсад Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн жилүүдэд амжилттай нутагшиж байна. Иймээс Долоодугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” нэртэй Олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.  Олон улсын гэх тодотголтой байгаа нь энэхүү хурлыг Эрхтэн Шилжүүлэн Суулгах Монголын Холбоо, ЭМЯ, УНТЭ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (TTS), Солонгос улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (KST), Япон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (JST), Vitallink, Raphael International байгууллагууд хамтран зохион байгуулж хуралд 10-аад орны 20 гаруй зочид, профессорууд манай эмч нар оролцон 70-аад сэдвээр лекц уншигдаж хэлэлцүүлэг зохиогдоно.

 

Долоодугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” нэртэй Олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

 

Тус олон улсын хурлыг зохион байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

 

Олон улсын хуралд эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэнэ. Эрхтэн шилжүүлэн суулгахад Донорын асуудал хөндөгддөг. Манай улсын хувьд “Донорын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ 9,10-нд болох хурлын үеэр хуульд шинэчилсэн найруулгаар ямар өөрчлөлт орж байгаа талаар иргэдэд зөв мэдээллийг өгөх юм. Нөгөө талаар шийдвэр гаргагч талуудад “Эрхтэний донор, эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын тухай Олон улсын өнөөгийн чиг хандлага, эрхзүйн зохицуулалтыг хэрхэн шийддэг талаар нэгдсэн ойлголт олгох , Монгол улсын хувьд энэ тал дээр төрийн зохицуулалт ямар байх, эрхтэний донор болон шилжүүлэн суулгалттай холбоотой баримт бичгүүд, төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ач холбогдолтой.

 

Донорын тухай мэдээллийг өгөөд зогсохгүй эмч, судлаачдад бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшилийг хамарсан өргөн хүрээний мэдлэгийг олгож, эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэж, судалгааны арга барил, эрдэм шинжилгээний бүтээл бичих чадварыг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах зорилготой юм.

Мөн нийт ард түмэнд Донорын тухай мэдээллийг өгөөд зогсохгүй эмч, судлаачдад бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшлийг хамарсан өргөн хүрээний мэдлэгийг олгож, эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэж, судалгааны арга барил, эрдэм шинжилгээний бүтээл бичих чадварыг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах зорилготой юм.

 

Хурлын эхний өдөр буюу 7 дугаар сарын 9-ний өдөр нэгдсэн хуралдаан болох бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгалтын үндсэн бүрэлдэхүүн оролцогч талууд, төрийн зохицуулалт, донорын болон эрхтэн шилжүүлэн суулгалтын нэгдсэн бүртгэл гэж юу болох, донор эрхтэнийг хэрхэн хуваарилах ёстой, тархины үхэл гэж юу вэ, Азийн орнууд донорын бүртгэлийг хэрхэн хийдэг талаар нийтлэг сэдвүүдээр 15 лекц тавигдана.

 

Харин хурлын хоёр дахь буюу 7 дугаар сарын 10-ны өдөр бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалттай холбоотой 4 салбар хуралдаан болно. Мөн “Амьдрал бэлэглэе” сэдэвт эрхтэний донорыг олон нийтэд таниулах үйл ажиллагааг Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд зохион байгуулна. Энэ өдрийн онцлох гол арга хэмжээний нэг нь олон улсын байгууллагуудтай хамтран хэвлэлийн бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.  

 

Манай улсын хувьд элэг, бөөр, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслийг нутагшуулсан гэж хэлж болох байх. Сүүлийн үед тархины харвалт өндөр орны тоонд орох болсон гэж сонссон. Эрхтэн шилжүүлэн суулгалт нь гадаадын орнуудтай үнэ өртгийн хувьд харьцуулвал? Энэ талаар?

 

Эрхтэн шилжүүлэн суулгалтын тогтолцоог зөв нэвтрүүлэхэд эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг болох УНТЭ, Хавдар судлал, донор эмнэлэг болох ГССҮТ болон Сэхээн амьдруулах тусламж үзүүлдэг бүх эмнэлгүүд төрийн нэгдсэн зохицуулалт дор хамтарч ажиллах ёстой. Анх УНТЭ-т 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж, 2006 оноос хойш жил бүр тасралтгүй энэ төрлийн мэс заслыг хийж байна. Мөн элэг болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-т хийж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах технологийг нутагшуулж эхэлснээс хойш энэ нь зөвхөн нэг эмнэлгийн, хэсэг мэргэжилтний ажил юм шиг явсаар ирсэн дутагдалтай талтай. Манай улсад донор эмнэлгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Манай оронд тархины харвалт өндөр байдаг. Тархины харвалт болон тархины гэмтлийн улмаас тархи эргэшгүй өөрчлөлтөнд орсон донор найман хүний амь аврах боломжтой. Энэ чиглэлээр нийгэмд зөв ойлголт өгөх, тархины үхэлтэй донорыг таниулах нь тус хурлын бас нэгэн зорилго юм. Эрхтэн шилжүүлэн суулгалтын төлбөрийн дийлэнх хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тухай хэлэлцэж байгаа. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгалтын өртөг нь гадаадын орнуудынхаас харьцангуй бага байдаг.

 

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг бол маш их ур чадвар, дадлага туршлага шаардсан ажил. Тэгвэл УНТЭ-ийн хувьд цаашид ямар төрлийн мэс заслыг Монголд нутагшуулах зорилт тавин ажиллаж байна вэ? Боловсон хүчний сургалтын талаар?

 

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг бол олон мэргэжилтний хамтын ажиллагаа буюу багийн ажил юм. Өндөр технологийг нутагшуулна гэдэг нь боловсон хүчний хувьд ч, удирдлагын хувьд ч маш их эрсдэлтэй, хариуцлагатай ажил байдаг. Амжилттай, зөв нутагшуулвал манай улсын анагаах ухаанд оруулж байгаа хувь нэмэр болно. Манай эмнэлгийн хувьд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэл ажлыг хийж, амьтан дээр туршилтын мэс заслыг амжилттай хийсэн. Дараа нь зүрх, нойр булчирхайг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг  нэвтрүүлэх байх гэж бодож байна. УНТЭ-ийн захиргаа эмч, эмнэлгийн ажилтануудынхаа мэргэжил ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Тухайлбал, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгалтын мэргэжилтнүүдээ БНСУ-ын эмнэлгүүдэд богино хугацааны сургалтад жил бүр хамруулдаг сайн талтай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (197.211.63.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
    2022 оны 12 сарын 23 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.63.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
    2022 оны 12 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    15 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    22 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    33 мин
  • Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
    1 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    1 цаг 37 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    2 цаг 1 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    15 цаг 45 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    15 цаг 49 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    15 цаг 54 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    17 цаг 23 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    17 цаг 43 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    18 цаг 58 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    19 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    20 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    20 цаг 37 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    20 цаг 58 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    21 цаг 36 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    21 цаг 43 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    21 цаг 50 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    21 цаг 54 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК