Шатахуун ачдаг автомашины шатахууны сав дэлбэрч, хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна.
Тус хэрэг "Нефть хангамж”-ийн хашаанд болсонт бөгөөд ХУД-ийн гуравдугаар хороонд оршин суугч, 39 настай Г гэгч залуу, ЧД-ийн 15 хороонд оршин суугч 34 настай Б нарын гар, хөл нь хугарч, хүндээр гэмтсэн байжээ.
Тэд 'FAW” автомашины шатахуун тээвэрлэх савны тагны боолтыг “Ken” тасдагчаар таслахаар гэж оролдож байх үед шатахуун тээвэрлэх хоосон сав дэлбэрсэн байна. Тэднийг ГССҮТөвд тэр даруйд нь хүргэсэн ч Г шархаа даалгүй нас баржээ. Харин Б-ын бие нь хүнд байгаа аж.