Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөний билетийн кассаар ирэх баасан гарагаас буюу энэ сарын 7-ноос эхлэн худалдаана.
Тасалбарын хувьд 16, 20, 24 мянган төгрөгөөр худалдаалахаар болсон. Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөөд байгаа юм.
Дашрамд, энэ жилийн наадмын төсөвт зориулж 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаахаар төлөвлөсөн юм.