Энэ жилийн наадамд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэхээр болжээ.
Бүртгэлд хамрагдах бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх аж. Харин зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй гэдгийг албаныхан дуулгалаа.
Мөн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг долдугаар сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэхээр болсон байна. Өсвөрийн барилдаанд 2001 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хөвгүүд барилдах юм. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр тус тус авч ирэх юм.