Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан “Приус” маркийн автомашин осолдож, ГССҮТ-ийн эмч нар хүнд гэмтсэн тухай мэдээлэл цахим хуудсаар тархаад байна. Тодруулбал “Приус” маркийн автомашин нь зорчигч тээврийн автобустай мөргөлдсөн бөгөөд ослын улмаас автомашинд зорчиж явсан ГССҮТ-ийн зургаан ажилтан хүнд гэмтсэн. Зорчиж явсан ажилчид хууль бусаар сонгуулийн сурталчилгаанд явж байсан гэцгээж байна. Тэгвэл уг мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэлээ. Энэ асуудлаар яг одоо 13:00 цагт холбогдох албаныхан ГССҮТ-ийн хурлын танхимд хэвлэлийн хурал хийх ажээ.
Сэтгэгдэл (2)