зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Ганболд: Эрхтэн шилжүүлэн суулгууллаа гээд иргэд ядуурч болохгүй

2017-7-03
0
ЖИРГЭХ

Монгол эмч нар “ Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг” Монголдоо нутагшуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өдөр тутам хэрэглэдэг технологи болгохоор зорин ажиллаж буй.

 

Энэхүү  ажлыг эхлүүлэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч нарыг Монголд урьж хамтран ажилласан түүхтэй. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь олон төрлийн салбарын нэгдэл төдийгүй анагаахын шинжлэх ухааны технологийн дэвшил, мэргэжлийн баг хамт олны ажил билээ.  Энэ ажлын хүрээнд “ Эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын Олон улсын хоёрдугаар хурлыг долоодугаар сарын 9, 10 –ны өдрүүдэд  Blue Sky-д зохион байгуулахаар болжээ.  Энэ талаар АШУҮИС-ийн Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлэг судлалын тэнхмийн эрхлэгч, профессор Л.Ганболдтой ярилцлаа.

Монгол эмч нар, “Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо” Азийн болон бусад олон орны эмч нарын багтай хамтран  энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь сонирхол татлаа. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

 

“Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо” ТББ нь мэргэжлийн эмч нарын багтай хамтран тус хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус холбооны тэргүүнээр Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат их эмч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний мэс заслын тасгийн зөвлөх Д.Нямсүрэн ажиллаж байна. Бид энэхүү олон улсын хурлаараа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ололт амжилтын талаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, энэ салбарыг тэргүүлж яваа мэргэжлийн эмч нартай санал бодлоо солилцох, туршлага хуваалцах боломжтой томоохон хэмжээний хурал болно гэж харж байгаа. Манай улсын хувьд одоогийн байдлаар элэг, бөөр, ясны улаан чөмөг, үйдэл эс шилжүүлэн суулгаж байна.

 

Олон улсдаа нэр хүндтэй мэс заслын эмч нар нэг дороо цугларна гэж ойлголоо.  Тэгвэл энэ хурлын гол ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?

 

Энэ хурлыг өөрийн улсдаа зохион байгуулснаар Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь архаг өвчний төгсгөлийн шатанд хэрэгжүүлдэг, төгс эмчилгээнд тооцогддог бөгөөд үүнийг олон улсын төвшинд хэрхэн хүргэх  аргачлалыг хамтдаа хайж байгаа  хэрэг. 

Олон улсын тодотголтой уг хурлыг ЭМЯ, УНТЭ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын холбоо, Япон, Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Rafael international байгууллага, Vitallink зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Эдгээр зохион байгуулагчдаас гадна Эрхтэн шилжүүлэн суулгах эмч нарын дэлхийн холбооны тэргүүлэгчид, нийгэмлэгүүдийн удирдлагууд, эмч, мэргэжилтэн, судлаачид гээд 50 гаруй төлөөлөгчид оролцоно.

 

Энэ хурлыг өөрийн улсдаа зохион байгуулснаар Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь архаг өвчний төгсгөлийн шатанд хэрэгжүүлдэг, төгс эмчилгээнд тооцогддог бөгөөд үүнийг олон улсын төвшинд хэрхэн хүргэх  аргачлалыг хамтдаа хайж байгаа  хэрэг.  Хоёрдугаарт, энэ эмчилгээ нь анагаах ухааны шинэ ололт амжилт, технологи дээр суурилдаг. Энэ  эмчилгээг хийхийн тулд донорын асуудал хамгийн чухал байр суурийг эзэлж байна. Донор эрхтэнийг зөв хүнд нь, таарсан цаг хугацаанд нь сонгож, шуурхай шийдвэр гаргах гэдэг их чухал. Тиймээс донор эрхтэний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахын тулд олон улсын хүрээнд харилцаа холбоог тогтоох шаардлагатай. Тиймээс бид энэ талаар олон улсын туршлагыг сонсох, асуудлыг хэлэлцэж,  шийдвэр гаргах түвшинд саналаа тавина.

 

Монгол Улсын хувьд эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг нэлээд хол сонсогддог. Яагаад гэвэл манай иргэд  гадаад орнуудыг  ихэвчлэн зорьж энэ эмчилгээг хийлгэдэг?

 

Өнөөдөр Монгол эмч нарын мэдлэг, чадвар олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн гэдгийг энд онцлох хэрэгтэй. Ялангуяа мэс засалчдын эмч нарын мэдлэг, чадвар үнэхээр сайжирч өндөр технологийг ашигласан нарийн төвөгтэй эмчилгээг хийх бололцоо бүрдсэн. Тиймээс манай улсын хувьд өөрсдөө эрхтэн шижүүлэх мэс заслыг  хийх цаг нь болсон, хийж ч байгаа.  Одоо хийхгүй бол  бид хэзээ хийх вэ. Тиймээс Монгол эмч нарын цаг болжээ гэж ойлгох хэрэгтэй.

 

 

Тэгвэл Азийн орнуудын аль төвшинд нь манай эмч нар байна вэ?

 

Монгол Улс хөгжлийнхөө үе шатаар буурай хөгжилтэй орнуудаас дунд хөгжилтэй улс орнуудын эгнээнд ороод төдийлэн удаагүй байна. Мэс заслын тусламжийн зохион байгуулалт, хүртээмж, эмчилгээ үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдээр дунд хөгжилтэй орнуудны дундаас манай улс жишиг орон болсон.

 

Мэс заслын хөгжил тогтвортой хөгжлийн эрин үед ямар байх вэ, дэлхий дахины мэс заслын яаралтай тусламжийг ямар төвшинд, хэрхэн хүргэх вэ гэдгийг 5 тивийн нэр хүнд бүхий 25 эрдэмтэд, судлаачид хамтарч чуулга зохион байгуулж дээрх зорилтыг тодорхойлсон. Энэ чуулган дээр Монгол Улсыг мэс заслын тусламжаа амжилттай хөгжүүлсэн жишиг  улс болгон зарлаж, сайн  үнэлгээ өгсөн. 

 

Цаашдаа дундаас дээш хөгжилтэй орнуудын дундаас Мексик улс, харин дундаас доош буурай хөгжилтэй орнууд Монгол Улсын жишигт хүрэхийн тулд хэрхэн ажиллах, ямар туршлага, ололт амжилтыг нь хуулбарлан хэрэгжүүлэх, хэдий хэрийн хөрөнгө зарцуулах шаардлагатайг тооцооолж гаргасан.  Манай улсын хувьд  21 аймгийн бүх нэгдсэн эмнэлгүүдэд мэс заслын тасаг  байдаг. Энэ нь орон нутагт амьдарч байгаа иргэдийн мэс заслын тусламжийг жигд, хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой нэгжүүд мөн. Мэс заслын өрөөнд хэн бүхэн орж үзээгүй тул энэ салбарын үйл хэрэг хэрхэн явагдаж байгааг иргэн бүр мэдээд байх боломжгүй  ч  дэлхий дахинд монгол эмч нарын  ур чадварыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болно. Үүнээс гадна дархлаа судлал, лабораторийн болон анагаах ухааны олон салбарын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар өндөр түвшинд хүрсний үр дүнд өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар хийж нутагшуулан ажиллаж байна. Бид “Монгол эмч, Монгол хүнд, Монгол нутагтаа шаардлагатай бүх тохиолдолд, эрхтэн шилжүүлэн суулгаж эмчлэх” эрхэм зорилгын дор нэгдэж ажиллаж байна.

 

Манай улс хамгийн анх ямар эрхтэнг шилжүүлэн суулгасан байдаг вэ?

 

Одоо ажиллаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг 2006 онд анх удаа бөөр шилжүүлэн суулгасан. Түүнээс хойш одоогийн байдлаар 135 иргэн шинэ бөөртэй болсон.

Одоо ажиллаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг 2006 онд анх удаа бөөр шилжүүлэн суулгасан. Түүнээс хойш одоогийн байдлаар 135 иргэн шинэ бөөртэй болсон. 2011 онд Солонгос эмч нарын багтай хамтран элэг шилжүүлсэн. Тэд эхлээд бүх дэд бүтэц, багаж хэрэгслээ авчрахын тулд онгоц дүүрэн ачаатай ирдэг байв. Тэгвэл одоо ингэх шаардлагагүй болсон. Манай эмч нарын баг өөрсдөө бие даан элэг шилжүүлэн суулгаж сурсан, шаардлагатай гэж үзвэл Солонгосоос ганц хоёр эмч нар ирдэг. Элэг шилжүүлэн суулгалт дээр Монгол Улс 49 дэх орон болсон. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бусад мэргэжлийн судалгааны байгууллагууд ямар оронд, ямар эрхтэнг шилжүүлэн суулгаж байгаа тал дээр анхаарал тавин ажилладаг. Энэ ажлын хүрээнд манай эмч нар жил бүр тайлангаа гаргаж өгдөг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дэлхийн хэмжээнд мэдээ мэдээллээ гаргаж, дүгнэн цэгнэдэг юм.

 

Эрхтэн шилжүүлэн суулгахад донорын асуудал их чухал. Манайхан ярьдаг л даа. Бидэнд бүтэн эрхтэн гэж байдаг юм уу гэж.  Тиймээс доноруудыг бэлтгэхэд ямар асуудал гардаг вэ. Мэдээж мэс заслын хэдэн эмч нар тойрч сууж байгаад донор олчихно гэж байхгүй биз дээ.

 

Донор хаанаас олох вэ гэдэг дээр нэг л зөв хариулт бий. Энд илэн далангүй ярихад хүн бүр амьдралын төгсгөлийг үздэг жамтай.  Энэ тохиолдолд нас барсан хүний эрхтэнийг авч  “амьгүй донор” болгох бололцоотой.

Донор хаанаас олох вэ гэдэг дээр нэг л зөв хариулт бий. Энд илэн далангүй ярихад хүн бүр амьдралын төгсгөлийг үздэг жамтай.  Энэ тохиолдолд нас барсан хүний эрхтэнийг авч  “амьгүй донор” болгох бололцоотой. Ялангуяа тархины гэмтэл ослын улмаас нас барж буй хүний тархины үйл ажиллагаа сэргэх боломж байдаггүй. Өөрөөр хэлбэл, тархи нь аль хэдийнээ ажиллахаа больсон (бидний хэллэгээр тархины үхэлтэй болсон) тохиолдолд бусад эрхтэнүүд нь эрүүл байх нь элбэг.  Тиймээс тархины үйл ажиллагаа зогсож, үхэжсэн үед тусгай зөвшөөрөлтэй туршлагатай эмч нарын баг зөвлөлгөөн хийж шийдвэр гарган тухайн цогцосноос донор эрхтэн авах боломжтой. Үүнийг дэлхий дахинд хамгийн зөв арга гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүн бурхны хутгийг олсон хэдий ч нэг хүнд эрүүл эрхтэнээ бэлэглэх замаар амьдрал бэлэглээд явж байгаа гэсэн үг. Ийм учраас энэ бүхнийг иргэд их зөв ойлгох хэрэгтэй юм.

 

Та эмч хүн болохоор асуудлыг сайн мэдэж байгаа байх. Гэхдээ манайхан Монгол ёс заншлаа бодохоор нэг л бууж өгөхгүй сэдэв байж магадгүй?

 

Энэ бол үнэн. Монголчууд бусад орнуудаас өөр зан зашилтай. Тухайн хүнээ хүндэтгэх үүднээс цогцост нь хамаагүй хүрэхгүй, дал мөрөн дээрээ өргөж хүндлэж оршуулдаг ард түмэн. Энэ нь нэг ёсондоо тухайн хүнээ хайрлаж, хүндэтгэж байгаагийн илрэл. Хэдийгээр бодит амьдрал дээр ийм байгаа хэдий ч түүний цаана амьдрахыг хүссэн, эрхтэн шилжүүлэн суулгуулах ээлжээ хүлээсэн мянга мянган хүн үлдэж хоцордог нь жам. Тиймээс “нас барсны дараа миний эрхтэнийг шилжүүлэн суулгахыг зөвшөөрнө” гэсэн гэрээслэл-картыг биедээ хадгалаж явдаг иргэн бүхий улс орон олон байдаг. Ойрын хүний эрхтэний өглөгийг зөвшөөрч донор болгуулахын тулд та бүхнээс их зориг, тэвчээр шаардагдана. Үүнд иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хүмүүнлэгийн гэгээрэл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Элдэв осол гэмтэл зэргийн улмаас бурхны хутгийг олсон хэн нэгэнд хэрэгтэй эрхтэн үлдсэн байдаг, тэр эрхтэнийг архаг өвчинд нэрвэгдсэн хэн нэгэнд шилжүүлэн суулгах боломтой гэдгийг энд хэлж байна.  Энэ бүхнийг орчин цагийн эмчилгээний аргаар шийдэх боломжтой, хэн нэгний өглөгөөр түгээсэн эрхтэн өөр хэн нэгэнд амьдрал хайрладаг гэдгийг л ойлгуулахыг зорьж байгаа юм.

 

Засгийн газрын зүгээс ч юм уу, эсвэл хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулвал донорын асуудлыг шийдэх гарц байж болох уу?

 

Төр засгийн зүгээс анхаардаг. Донорын хуулийн шинэчилсэн найруулга явагдаж байна. Хуулийн тайлбар, дагалдан гардаг олон дүрэм журмын хүрээнд манай улсад амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийхийг нэлээд дэмжих боломж бүрдэх байх. Гэхдээ үүний зэрэгцээ нэг асуудал бий.  Энэ нь эрхтэний наймаа, хүний наймаа гэж хоёр зүйл байна. Энэ асуудлууд хууль хяналтын байгууллага, нийгмийн анхаарлын төвд байдаг. Хүний наймаа хэмээх ойлголт нь эрхтэн шилжүүлэн суулгахтай шууд холбоо хамааралгүй. Донорын хуулийн хүрээнд эрхтэний наймаа гэдгийг нь анхаарч үзнэ. Жишээ нь, баян хүн өвдлөө гэхэд ядуу нэг нь түүнд эрхтэнээ худалдах боломжийг хязгаарлах, эрхтэн худалдахыг хориглох тухай ойлголт мөн. Ялангуяа энэ байдал хөгжил буурай орнуудад элбэг тохиолддог. Тийм учраас үүнийг хуулийн байгууллагууд хүний наймаа, эрхтэний наймаа гэдгийг ялган салгаж үзэж шалгадаг болсон. Иймээс энэ хоёр заагийг мөн л олох  ёстой.  Дэлхий дээр цогцсоос эрхтэн шилжүүлэн суулгадаг орнуудаас хамгийн нэгдүгээрт Испани улс байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулдаг. Манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгах, нутагшуулах тал дээр их анхаарч ажиллаж байна. Эмч бидний хүсээд байгаа нэг зүйл бол монгол эмч, монгол хүндээ, монгол хүнийхээ эрхтэнг суулгадаг энэ үйл ажиллагаагаа өргөтгөөд өдөр тутмын практик үйл ажиллагаа, эмчилгээний түгээмэл арга болгох юмсан гэж зорьж байгаа. Бид яагаад заавал гадаад орныг зорьж хамаг мөнгөө зарлагадах ёстой юм.

 

Нэг эрхтэн шилжүүлэн суулгахад хэчнээн зардал гардаг юм бол оо. Монголын дундаж ханш гэж байдаг уу. Манайхан гадаад орнуудыг зорьж эмчлүүлж байгаа нь монгол эмч нартай итгэдэггүй юм болов уу?

 

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ өндөр зардалтай. Энэ эмчилгээний үнэ ханшийг тогтоохын тулд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн санхүүгийн мэргэжилтнүүд мэс заслын үеэр бидэнтэй хамт байдаг. Энэ нь хэчнээн төгрөгийн төсөв орж байгааг хянаж байгаа юм. Харин эмч нар бид юу гэж боддог гэхээр тухайн өвчтөн эрхтэн шилжүүлэн суулгалаа гээд ядуурах ёсгүй, санхүүгийн хямрал, дарамтанд орох ч ёсгүй гэдэг. Даатгалын байгууллагуудтай хамтран эрүүл мэндэд, өвчтөн түүний гэр бүлийнхэнд ээлтэй системийг хайж байна.

Манай эмч нарын баг эрхтэн шилжүүлэн суулгахад яаж оролцдог юм бэ. Бэлтгэгдсэн баг гэж байдаг уу?

 

Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг гэж бий. Энэ багийнхан Нэгдүгээр эмнэлэг дээр байрлаж байна.  Тус багт Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлэг, Гэмтэл Судлалын Үндэсний төвийн эмч нар багтдаг.  Манай улсын хувьд анхбөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдаж байв. Энэ багийг Англи улсын иргэн, өөрийн улсдаа анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг үндэслэсэн хүний нэг болох Морис Слапак  байгуулж байлаа.  Үүний дараа 2011 онд Солонгос улсын эмнэлгийн багтай хамтарч элэг шилжүүлэн суулгах багийг байгуулсан.

 

Эрхтэн шилжүүлэн суулгуулахад шууд л эрүүл болдог гэлээ.  Тэгвэл хэдэн нас хайрладаг юм бэ?

 

Шинээр эрхтэн шилжүүлэн суулгуулаад одоо хүртэл сэрүүн тунгалаг хүмүүс байгаа. Дэлхий дээр анх удаа бөөр шилжүүлэн суулгуулсан иргэн одоо хүртэл байгаа гэсэн баримт байна.  Хэчнээн удаан нас наслахыг хэлж  мэдэхгүй ч  энэ эмчилгээ маш онцлогтой. Эрхтэн шилжүүлэн суулгасан бол шууд л эрүүл хүн болно. Мэс заслын дараа нэг дархлааны эм уудаг юм. Түүнийгээ уугаад байхад амьдраад л байна шүү дээ. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгалт гэдэг бол дахин амьдрах, амьдралын чанар эрс сайжрахын эх үндэс юм.

 

Монголын үнэн В.Сарантуяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
    5 цаг 11 мин
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
    5 цаг 27 мин
  • Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
    5 цаг 52 мин
  • “Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
    6 цаг 2 мин
  • Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай
    6 цаг 14 мин
  • У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
    7 цаг 7 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    7 цаг 51 мин
  • Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна
    8 цаг 5 мин
  • Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    8 цаг 20 мин
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
    8 цаг 30 мин
  • “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
    8 цаг 51 мин
  • М.Энхцэцэг: Бид дулаанаа хэмжиж чадахгүй бол хянаж, хэмнэж чадахгүй
    8 цаг 54 мин
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
    9 цаг 50 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ
    10 цаг 34 мин
  • "Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав
    10 цаг 46 мин
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
    11 цаг 22 мин
  • ТӨСӨВ 2026: Монголд болох СОР-17 бага хуралд зориулж 217.1 тэрбумыг зарцуулна
    12 цаг 4 мин
  • "Digitalization & AI in Mining Geology 2025" олон улсын хурал болж байна
    12 цаг 39 мин
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
    13 цаг 30 мин
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    13 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК