Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 11 жилийн турш Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдийг баривчилжээ. Энэ талаар тус газрын Олон нийттэй харилцахын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат мэдээлсэн байна.
Баривчлагдсан этгээд Өлгий сумын харьяат Г гэгч бөгөөд 2006 онд хуучнаар Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 60 сая төгрөг завшиж, улмаар Казахстан Улс руу оргож байжээ.
Түүнийг 11 жилийн турш олон улсын хэмжээнд эрэн сурвалжилсны үр дүнд саяхан Монгол Улсад орж ирээд байхад нь иргэний мэдээллээр олж баривчилсан байна. Хэргийг үргэлжлүүлэн тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа аж.