“Playtime-2017” амьд хөгжмийн олон улсын наадам 2017.07.14-16-ны өдрүүдэд болно. 16 дахь жилдээ болох гэж буй наадам уг нь 7-р сарын 7-ны өдөр болох байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай давхцаж байгаа тул хойшлогджээ. Наадмын тасалбараа худалдан авсан хүмүүсийн тасалбар хүчинтэй болохыг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. “Playtime” наадам жил бүр Монгол шилтгээнд болдог уламжлалтай юм.