Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээллэх хэлтсээс авсан мэдээгээр ойрын өдрүүдэд хэт халж өдөртөө 30-35 градуст хүрч, зарим өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
Иймд иргэд улсын их баяр наадмын өдрүүдээр амарч, зугаалахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хуурайшилт ихтэй газар ил гал гаргахүй байх, согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байх, завиар загасчлах болон зугаалах үедээ хөвөгч, хантааз зэргийг хэрэглэн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ гал түймэр, усны ослоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.