Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн зааг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур баганад эвдрэл үүссэнийг Архангай аймгийн цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.
Тус гүүрэнд үерийн улмаас суулт өгч эвдрэл үүсчээ. Гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэг эгнээгээр зорчуулахаар болгож тэмдэг, хашилт хаалт хийжээ.
Иймд иргэд, жолооч нар энэ чиглэлд зорчихдоо замын тэмдгийн заалтыг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулав.
Сэтгэгдэл (1)