БНХАУ-ын Жэжянь мужид тарвасны халдварт өвчин тархсан тухай мэдээлэл гарсаны дараа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Улсын мэргэжлийн хяналтын газар яаралтай арга хэмжээ авчээ. Тэд Монгол улсын тарвас импортлогч бүх компанийн нэр дурдсан бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн байна. Улмаар монголын импортын тарвас эрүүл гэсэн дүгнэлт гаргажээ.
Хятад улсаас тарвас импортлогч 22 компани байдаг бөгөөд тэд бүгд Хэбэй мужийн Шандун хотын итгэмжлэгдсэн агро паркаас оруулж ирдэг юм байна.
Харин тарвасны өвчин тархсан гэгдэх Жэжянь мужийн Нинбо, Далянь хотоос Монголд тарвас импортолж байсан удаагүй бөгөөд зөвхөн Монголтой хил залгаа хойд мужийн хотуудаас авдаг байна.