10:00 цагт Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага Бөхийн өргөөний арын талбайд тайван цуглаан зохион байгуулах гэж байна.
Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоолын дагуу МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 15 жилийн дараа буюу 2017.05.28-ны өдөр хуралдуулж үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнийг сонгосон.
Гэтэл МҮБХ-ны Тэргүүн гэх Р.Нямдорж Улсын Дээд Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзаж ажлаа хүлээлгэж өгөхгүй, тамга тэмдэгээ авч зугтаж байгаа тул мэдэгдэл шаардлагыг хүргүүлэхээр таван жагсаал цуглаан зохион байгуулах юм.
10:00 цагаас Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Дээлтэй Монгол" наадмын талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Монголын Үндэсний музейд нээлтээ хийх "МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛ" үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжлэн урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй 180 үзмэрийг дэлгэн толилуулна.
11:00 цагаас Монголын Үндэсний музейд "МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛ" үзэсгэлэн нээлтээ хийнэ.
11:00 цагаас НЗДТГ, Тоёота моторс хамтран баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газраас сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалан усны ослоор бага насны хүүхэд, өндөр настай иргэд, залуучууд амь насаа алдсан тохиолдол 2017 он гарсаар 13 аймгийн 30 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт 45 удаа гарч 56 хүн (хүүхэд-10, насанд хүрэгсэд-46) амь насаа алдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.