Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болсон.
Дахин санал хураалтыг орон даяар маргааш буюу энэ сарын 7-нд явагдана. Тиймээс эл өдөр бүх нийтээр амрах юм.