2017 оны 07 сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд РА-2 төмөр замын автобус нь Амгалан-Давааны-Амгалан чиглэлд доорх батлагдсан цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Эдгээр өдрүүдэд том хүн 1000 төгрөгний зорчих тасалбараар, 12 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Дээрх өдрүүдэд РА-2 төмөр замын автобус нь Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд иргэдэд үйлчлэхгүй.