зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНСУ-ын Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол Улс дахь “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар нээлтээ хийлээ

2017-7-06
0
ЖИРГЭХ

БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит коркорацийн Монгол Улс дахь  “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн төлөөлөгчид, БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Сун болон Монголын аялал жуулчлалын салбарын зочид төлөөлөгчид оролцов.

 

Энэхүү БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь дэлхийн 20 гаруй оронд 33 аялал жуулчлалын төлөөллийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Учир нь орон орны залуучуудын дунд Солонгосын Халлю гэх соёлын давалгаа тархаснаар БНСУ нь гадаадын жуулчдын анхаарлыг улам ихээр татах болжээ. Тиймээс тус улс нь аялал жуулчлалын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, улсаа сурталчлан таниулах үүднээс ийнхүү салбараа нээсэн аж.

 

БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн орлогч захирал Мин Мин Хун “Монголчууд эрүүл мэндийн асуудлаар Солонгос руу их зорчдог. Тиймээс дэмжиж ажиллах зорилгоор төлөөлөгчийн газраа нээж байна. Мөн Солонгосчууд ч гэсэн Монголд ирэх их сонирхолтой байдаг. Тиймээс Монгол Улсыг сурталчлах зорилгоор төлөөлөгчийн газраа нээж байна” гэв.

 

 

БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан уламжлал болсон аялалын маршрутыг эвдэн Солонгос дахь шинэ төрлийн аялал жуулчлалын бүс нутгууд, аялал жуулчлалын шинэ соргог үйлчилгээг улс орнуудад нэвтрүүлэн таниулахаар зорин ажиллаж байгаа юм. Харин “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар нь Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээр Солонгосын олон, олон аялал жуулчлалын бүс нутгууд, аялалын маршрутуудыг аялагчдад болон Монголын аялал жуулчлалын компаниудад нээн өгч, харилцан мэдээлэл солилцож энэ салбарт бусад төр болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах боломжийг бий болгох юм.

 

 

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн суурин төлөөлөгч Пак Чон Үн “Солонгосын аялал жуулчлалын талаар Монголын зах зээлд илүү их, илүү шинэлэг мэдээллийг сурталчлан таниулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно. Аялал жуулчлалын салбарын хүрээнд Монгол дахь төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцан мэдээлэл туршлага солилцож Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах болно” гэлээ. Нээлтийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь БНСУ-ын Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол Улс дахь элч дуучнаар “Яг түүн шиг” шоуны оролцогч дуучин С.Гантогоог өргөмжилж батламж гардуулав. Элч дуучин С.Гантогоо “Хоёр орны хооронд сайхан харилцаа үүсч байна. Солонгос бол монголчуудын хамгийн их очдог, ажилладаг, сурдаг орон. Маш их асуудал бэрхшээл байдаг. Тиймээс төлөөлөгчийн газар нээгдсэнээрээ монголчуудад тулгараад байдаг асуудлууд шийдэгдэх том алхам боллоо гэж харж байна. Мөн энэ үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэн, ажиллаж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

 

Дашрамд хэлэхэд, өдгөө БНСУ-д оршин сууж байгаа монгол иргэдийн тоо 30 мянга хүрээд байгаа бөгөөд БНСУ-ыг зорих жуулчдын тоо сүүлийн 5 жилд 9.6 хувиар өссөн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    35 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    50 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    58 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 26 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 5 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 18 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК