Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бямбадорж: Бид техник, технологийг нэвтрүүлэхээс гадна менежментээс нь давхар суралцаж байгаа

2017-7-06
0
ЖИРГЭХ

Манай улсын урдаа барьдаг том эмнэлэгүүдийн нэг бол УНТЭ. Тус эмнэлэг нь Монголдоо эрхтэн шилжүүлэн суулгалтыг нутагшуулсан гавьяатай байгууллага. Үүний ачаар бид боломж бололцоогоороо эх орондоо элэг, бөөр, чөмөг, үүдэл эс суулгах мэс засалд орж амьдралын сайн сайхантай учран золгож байна. Тэгвэл томоохон мэргэжлийн баг, хамт олныг удирдаж буй УНТЭ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, Профессор Б.Бямбадоржтой ярилцлаа.

 

Дэлхий нийтийн анагаах ухаанд хандах хандлага эрчимтэй өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийн талаарх таны бодлоос ярилцлагаа эхлүүлье.

 

Орчин үеийн анагаах ухаан технологийн шинэчлэл, инновацийн асар их дэвшилттэй хувьсгалын эрин үед явж байна. Юуны өмнө 1990-ээд оны сүүлээр дэлхийн бүх эрүүл мэндийн салбар төсвөөс хамаарсан байдалтай байсныг 20-иод жилийн өмнөөс Тайланд, Солонгос зэрэг орнууд эрүүл мэндийн байгууллага гэдэг бол урьдчилан сэргийлэх, хүн ардыг эрүүл байлгахад туслагч юм байна гэдгийг олж харсан.

 

Тиймээс “ Health industry буюу Эрүүл мэндийн үйлдвэрлэл” гэсэн салбар руу шилжих нь зүйтэй байлаа. Ингэснээр эрүүл мэндийн салбар өөрөө эдийн засгийн үйлдвэрлэгч сектор дотор тодорхой хэмжээний орон зай эзлэх болсон. Өөрөөр хэлбэл улсаа тэжээдэг болсон гэсэн үг. Эрүүл мэндийн салбар урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн тусламж үйлчилгээ гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Урьдчилан сэргийлэхийн хувьд нийгмийн эрүүл мэнд чиглэл рүүгээ буюу тамхи татуулахгүй байх, агаарын бохирдол гэх мэтчилэн өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа. Энэ нь эдийн засгийн асар их үр өгөөжтэй байдаг.

 

УНТЭ бол манай улсын урдаа барьдаг томоохон эмнэлэгүүдийн нэг.

 

Манай эмнэлэг хоёр том зорилт тавиад ажиллаж байна. Нэгдүгээрт, орчин үед дурангийн, эд эсийн түвшний оношлогоо зэрэг нь өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчилгээ хийснээр хүнд 20-30 жилийн нас бэлэглэж байна. Бид ард түмэндээ ийм бололцоог нээж өгөхийг зорьж байна.

 

Хоёрдугаарт, манайхан урьдчилан сэргийлэх үйлчилгээнд жилдээ нэг удаа хамрагдаад хэвшсэн хэдий ч дэлхийн жишигт нийцсэн техник технологийн дэргэд гологдож байна. Мөн ард иргэдийг урьдчилан сэргийлэх оношилгоонд хамруулдаг болгохын тулд зөв менежмент хэрэгтэй байна. Ингэж чадвал эмнэлгүүд төсвөөс хараат бус байж үйлдвэрлэгч болох боломжтой болно. Тиймээс бид ийм системийг бий болгохыг зорьж байна.

 

УНТЭ-ийн гол амжилттай ажлуудын нэг бол Эрхтэн шилжүүлэн суулгалтыг эх орондоо нутагшуулах ажлыг идэвхтэй хийж байгаа явдал юм.  Өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгалт олон улстай хөл нийлүүлж чадаж байгаа юу?

 

Бид 2004 оноос хойш зорилт тавин 10 гаруй жилийн хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах технологийг нутагшуулахаар ажиллалаа.

Эрхтэн шилжүүлэн суулгалтын гол технологи нь инноваци юм. Бид 2004 оноос хойш зорилт тавин 10 гаруй жилийн хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах технологийг нутагшуулахаар ажиллалаа. Анх эрхтэн шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлэх үед эхо, дуран, рентгений машин, лаборатори, ариутгал гээд шаардлага хангахгүй байсан хэдий ч том зорилгынхоо төлөө бид хичээж, ажил болгож чадсан.

 

Тухайлбал, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг анх хийснээсээ хойш таван жил болсны дараа элэг шилжүүлэн суулгах технологийг эхэлдэг улс ховор. Вьетнам манай улс хоёр элэг шилжүүлэн суулгах төслийг зэрэг эхлүүлж байсан. Вьетнам хоёр л хагалгаа хийсэн байхад манай улсын хувьд 35 хагалгаа хийж, дараагийн үе шатруугаа орцон явж байна.

 

Бид ХХI зууны технологи, шинэчлэлээс хоцрохгүйг хичээж байна. Энэ хугацаанд менежментийн баг, хамт олонтойгоо зорилгынхоо төлөө амжилттай ажиллаад явж байна.

Тиймээс дэлхийн бусад орнууд мэргэжил нэгтнүүд Монголыг дэмжиж, биднийг ажлыг сайнаар үнэлдэг болсон. Энэ утгаараа бид дараа үеийн шинэ технологи болох цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах технологи руу орцон явж байна. Энэ нь эрхтэн солихоос гадна яваандаа эрхтэнийг бус эрхтэний үүдэл эсийг эмчлэх, хийх боломжийг хайж, цусны хавдартай хүмүүсийн үүдэл эсийг эмчлэх технологийг ашиглаад явж байна. Бид ХХI зууны технологи, шинэчлэлээс хоцрохгүйг хичээж байна.Энэ хугацаанд менежментийн баг, хамт олонтойгоо зорилгынхоо төлөө амжилттай ажиллаад явж байна.

 

Эрхтэн солих, шилжүүлэн суулгах асуудлыг дагаад Донорын тухай хуулийн зохицуулалт яригддаг. Манай улсын хувьд энэ салбарын хууль эрх зүйн орчин хэр боловсронгуй болж байна вэ?

 

Монгол Улсад донорын тухай хуулийг анх 2000 онд батлуулж байсан. 2012, 2017 онуудад уг хуулийг шинэчлэн батлах багт орж ажилласан. Яагаад Донорын хуулийг богино хугацаанд өөрчилж байна вэ гэхээр дэлхийн технологи, инноваци хурдтай өөрчлөгдөж байгаа учраас хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гардаг. Түүнээс биш муу хууль хийчээд өөрчлөөд байгаа юм биш.  Шинэ шинэ инноваци гарч ирэхээр дараа дараагийн үйл ажиллагааг зохицуулахын тулд эрх зүйн зохицуулалт хийхээс аргагүй байдалд орж байна.

 

Мөн өөрийн оронд хагалгаа хийлгээгүй ч гадаадад хагалгаа хийлгэсэн хүмүүсийн эмчилгээний боломж нөхцөлийг бүрдүүлэх, дараа нь өөрсдөө хагалгаа хийхэд эмчилгээ амжилттай болох үндэс нь дархлаа дарангуйлах эм байдаг учраас Монгол Улсын төсвөөс тус эмийг үнэ төлбөргүй даадаг болгосон нь маш том ажил болсон. Үүнийг шийдсэнээр бусад орнуудын дунд сайн жишээ болж байна.

 

Дээр таны ярьсан эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг Монголд турших, нутагшуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт ямар нэгэн санхүүгийн дэмжлэг туслалцаа авдаг донор байгууллагууд бий юү?

 

Английн профессор Маурис Слапак, Олон улсын DHL компаний захирал Ален Дэвид гэсэн хоёр хүнтэй танилцсаны үр дүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 100 хувь тэдний менежмент, зөвлөгөө, хандив тусламжаар Монгол улсад эхлүүлсэн.

Бидний дараагийн том дэвшил бол сайн түншээ олж ажилласан явдал юм. УНТЭ-т гадаадын ямар нэгэн төсөл, төрөөс тусгайлан зориулсан прожект бас байхгүй. Бид хамтын ажиллагааны найрсаг харилцааны үр дүнд 3 том түншийг олж чадсан. Үүнд Английн профессор Маурис Слапак, Олон улсын DHL компаний захирал Ален Дэвид гэсэн хоёр хүнтэй танилцсаны үр дүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 100 хувь тэдний менежмент, зөвлөгөө, хандив тусламжаар Монгол улсад эхлүүлсэн.

 

Мөн ариутгалын евро, герман стандартаар манай ариутгалын тасагтоноглогдсон. Түүнчлэн АСАН анагаах ухааны төвийн Элэг шилжүүлэн суулгах төвийн захирал профессор Ли-тэй холбогдож Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийгээд явж байна. Таван жилийн гэрээтэй байсан. Энэ жил гэрээний хугацаа дууссан ч таван жилийн туршидтэдний сангаас нэг сая долларын цуврал хамтарсан хагалгаа хийсэн байна. Мөн манай эмч нар багаараа очиж ажиллах, сургалтад хамрагдах зэрэг нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

 

Үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийхэд танай эмнэлэг 100 хувь өөрсдийн санаачилгаар хийсэн гэж байсан?

 

Тэр үнэн. Манай эмнэлэг санаачилан чөмөг болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөлд Католикийн “Гэгээн Мария” эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Энэ нь өөрөө маш том харь технологи учраас төслийг хэрэгжүүлэхдээ яг тэр анагаах ухааны төвд хэрэглэж байгаа технологи, тоног төхөөрөмжийг өөрийн эмнэлэгт суурилуулсан.

 

Ингэснээр тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах техникч, эмч нар энд ирээд өөр брэндийн тоног төхөөрөмжийг тохируулах, дахин сургалт авахгүйгээр ажиллах давуу талтай.

 

Мөн энэ байгууллагын удирдлагын хувьд сургалтанд явсан эмч, мэргэжилтнээсээ шинэ мэдээ, мэдээлэл сонсч, тэдэнтэй нэг ойлголттой болохоос гадна олон улсын хуралд оролцож зөвлөгөө аван санаа авч, хэрэгжүүлж болохуйц зүйлсийг судлан тархиа цэнэглэж байна. Ингэснээр зөв цагт нь зөв шийдвэр гаргах, зөв менежмент хийхэд хэрэг болдог юм. Аливаа юмыг санаачлаад орхих гэхээсээ илүү эмнэлэгийн зүгээс төлөвлөгөө болгож, эмнэлэгийн менежментийн баг ажил болгоод явдаг системээр бид ажиллаж байна.

 

Ингэснээр манай эмнэлэг зөвхөн элэг, бөөр, ясны чөмөг суулгах технологийг нэвтрүүлээд зогсохгүй өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгийн дотоод зохион байгуулалт, халдвар хамгаалалт, удирдлага зэргээс суралцаж, сургалтын эмнэлгийн сонгодог загварыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Мэдээллийн эрин зуунд та удирдлага хүний зүгээс хийж буй ажлаа олон нийтэд хүргэх талаас нь ямар ажлууд хийж байна вэ?

 

Дөрвөн жилийн өмнө УНТЭ-ийн “Шинэ технологи инновацийг сурталчилах өдөрлөг”-ийг хагалгааны өрөөнд нээлттэй зохион байгуулж, сэтгүүлчид, удирдлагуудад танилцуулж байсан.

Энэ мэтчилэн олон ажлуудыг хийгээд зогсохгүй тухай бүрт нь олон түмэнд мэдээлэх, хүргэх ажлуудыг зохион байгуулдаг. Дөрвөн жилийн өмнөУНТЭ-ийн “Шинэ технологи инновацийг сурталчилах өдөрлөг”-ийг хагалгааны өрөөнд нээлттэй зохион байгуулж, сэтгүүлчид, удирдлагуудад танилцуулж байсан. Мөн эмнэлгийн 90 жилийн ойн хүрээнд олон улсын хэмжээнд эрдэмтдийг урьж “эрхтэн шилжүүлэн суулгалтын анхдугаар конгресс”-ийг зохион байгуулж, цаашид хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байсан. Үүний дагуу энэ жил уг олон улсын их хурлыг зохион байгуулах гэж байна. Бид өөрсдөө олон улсын хуралд оролцож, ажлаа танилцуулж зөвлөгөө авдаг хэдий ч учир дутагдалтай байдаг. Харин энэ салбарын гол төлөөлөгчдийг өөрийн оронд урьж, өөрсдийн соёлыг үзүүлэхээс гадна өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр өөрсдөө илтгэл тавиад зөвлөгөө авна гэдэг бол илүү үр дүнтэй, ажлаа сайжруулах бас нэгэн боломж юм. Илтгэлүүд бүгд англи, монгол хэл дээр зэрэг явагдана. Хурлын бэлтгэл ажил нэлээд сайн хангагдсан байгаа.

 

Эрхтэн шилжүүлэн суулгах талаар хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээллүүдээс манай уншигчидтай хуваалцаач?

 

Мөн бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа буюу амьд донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн.

Мөн бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа буюу амьд донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш жил бүр 20 хүнд бөөр шилжүүлэн суулгана гэсэн төлөвлөгөөтэй төсвийн зардалдаа оруулж өгсөн. Харин элэг болон ясны чөмөг суулгах хагалгааг технологи шилжүүлэх төслийн хүрээнд ажиллаж байна.

 

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний технологийг зөвхөн эмч хагалгааг хийдэг бус технологийг худалдан авах, тоног төхөөрөмжийн засвар, эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, захиалга, гэрээ нийлүүлэлт, цахилгаан сантехникийн найдвартай байдал, ариутгалын найдвартай байдал зэрэг ажлууд бүгд цогц болж байж өдөр тутмын үйл ажиллагаа хэвштэл тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Үүний дараа тусгайлан хүлээн авч Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-нд хүлээлгэн өгч төсөвтөө суулгадаг.

 

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж, бусад донор эмнэлгүүд, төр захиргааны байгууллага, олон нийттэй хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт цоо шинэ тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сараас өөр нэгэн шинэ төсөл буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төслийг эхлүүлсэн. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгалт хоёр дахь шатандаа орж байна гэсэн үг. Уг ажлын хүрээнд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж, бусад донор эмнэлгүүд, төр захиргааны байгууллага, олон нийттэй хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт цоо шинэ тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллаж байна. Ер нь эрхтэн шилжүүлэн суулгалтын байгууллага болон эмнэлэг бол донорын талаар, донортоо хандаж дэмжлэг үзүүлдэг, нийгэмд донорын талаар зөв ойлголт өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор бид эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн дунд спортын тоглолтыг хоёр удаа зохион байгуулсан. Энэ нь зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс хоорондоо спортын төрлүүдээр өрсөлддөг. Ингэснээр ард түмэн олон нийтэд донорын талаар зөв мэдээлэл өгөхөөс гадна бидний эмчилгээний чанарыг илтгэх нэг хэлбэр болдог.

 

Өнөөдрийн байдлаар зургаан тархины үхэлтэй донороос 12 бөөр, нэг элэг шилжүүлэн суулгасан байна. Нэг тархины үхэлтэй донороос гурван хүний амийг аврах боломжтой байдаг.

Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийг жил болгон эрүүл мэндийн үзлэгт хамруулж, нэг өдрийн өдөрлөг зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар зургаан тархины үхэлтэй донороос 12 бөөр, нэг элэг шилжүүлэн суулгасан байна. Нэг тархины үхэлтэй донороос гурван хүний амийг аврах боломжтой байдаг. Үүнтэй холбогдуулан зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амьтан дээр хийсэн. Цаашлаад эм тарианы хангалт, тоног төхөөрөмжөө бэлтгээд, шаардлагатай стандарт, удирдамжуудаа боловсруулаад явж байна. Ингэснээр зүрх болон нойр булчирхай, уушиг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болох боломж ойрхон байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд УИХ-д өргөн барьсан Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга чухал ач холбогдолтой бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгалтыг зохицуулдаг тусгай нэгж ЭМЯ-ны харьяанд ажилладаг болно. Өөрөөр хэлбэл олон улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг байгууллага өөрөө ийм ажлуудыг хийж болдоггүй. Ёс зүйн хувьд ч тэр, эрх зүйн хувьд ч тэр. Үүнийг ЭМЯ-ны шууд харьяаны Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв байгуулагдаж зохицуулалт хийх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг төрийн өмнө хүлээсэн ажлыг хийх зохицуулалттай болж байна. Ингэснээр эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа бол нэг эмнэлгийн ажил бус улсын хэмжээний байгууллагын хамтын ажил болж өргөжиж улмаар олон хүнд амьдрал бэлэглэх шинэ систем нээгдэх юм. Энэ талаар олон улсын хуралдаан дээр түлхүү яригдана

0
ЖИРГЭХ
Санал болгох
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (129.205.113.172)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 01 сарын 27 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.172)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    10 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    49 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    1 цаг 5 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    1 цаг 30 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    1 цаг 33 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    2 цаг 15 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    2 цаг 21 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    3 цаг 52 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    3 цаг 57 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    4 цаг 4 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    4 цаг 45 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    5 цаг 7 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    5 цаг 14 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 25 мин
  • Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
    6 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    6 цаг 30 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    6 цаг 53 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    20 цаг 37 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    20 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    20 цаг 46 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК