Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын “Баярс гоулд” бичил уурхайд нуралт үүсч, хүний амь нас эрсдсэн байна.
Онцгой байдлын Ерөнхий газрын мэдээлж байгаагаар 10-15 метрийн гүнд нуралт үүссэн бөгөөд хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан тухай дуудлага 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 05:02 цагт /05:10 цагт/ Өвархангай аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Одоогоор 4 хүнийг амьд, 3 хүнийг нас барсан байдалтайгаар гаргаж аваад байна. Тухайн үед уг ослын газар хэдэн хүн байсныг мэдэх боломжгүй байгаа тул эрлийн ажил үргэлжилж байгаа аж.