Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр-наадам маргааш буюу долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилнэ.
Харин долоодугаар сарын 11-нд азарга, их нас, долоодугаар сарын 12-нд соёолон, дааганы уралдаан болж зургаан насаа стадионд цоллуулах ажил зохион байгуулагдана. Уяачдын наадам Хүй долоон худагт долоодугаар сарын 13-нд зохион байгуулагдах бол уяачдын наадмаар эрлийз, дээд, дунд, бага насны морьд уралдах юм.
Харин уяачдын бүртгэлийг өнөөдөр буюу долоодугаар сарын 9-ний өдөр 08.00 цагаас Хүй долоон худагт хийж байна.