Малчид, тээвэрчид, наадамчдын анхааралд:
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хурц нартай, бүгчим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.
2017 оны 07 дугаар сарын 12-ноос 07 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.