Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морь барианд орлоо.
Энэ жилийн уралдаанд 59 хурдан хүлэг тоосоо өргөн уралдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр үрээ, айргийн гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан үрээ хурдлав.
Айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уяач Г.Ариунбаярын хонгор үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач Д.Энхболдын хээр үрээ тус тус хурдаллаа.