Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.
ХААН БАНК
Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд томоохон хилийн боомт дээрх салбар нэгжүүдээс бусад бүх салбарууд амарна.
ГОЛОМТ БАНК
Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүүхдийн 100 дахь Солонго 11.00-24.00 цаг хүртэл, Сансар бизнес төв 11.00-18.00 цагийн хооронд ажиллана.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Долоодугаар сарын11-15-ны өдрүүдэд Сансар салбар, Сөүл, Бага тойруу, Гурвалжин, 220 мянгат тооцооны төв, Баянцээл тооцооны төвүүд 10.30-16.30 цагийн хооронд ажиллана.
ТӨРИЙН БАНК
Долоодугаар сарын 14-нд Хүүхдийн 100, XIII хорооллын автобусны буудал, 17 дугаар сургуулийн хажууд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана. Долоодугаар сарын 15-нд Таван шар, Налайх дүүрэг, 1000 нэрийн барааны зүүн талд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана. Долоодугаар сарын 16-нд бүх салбар 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.
ХАС БАНК
Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Имарт тооцооны төв 11-13-нд 11.00-20.00 цагийн хооронд, 14-15-нд 10.00-22.00 цагийн хооронд ажиллана. Сансар 13-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана. "Ард" салбар 15-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана.
АРИГ БАНК
Долоодугаар сарын 11-14-ний өдрүүдэд амарна. 15-нд 40 мянгат салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.
КАПИТАЛ БАНК
Долоодугаар сарын11-13 нд Имарт 11.00-20.00 цагийн хооронд ажиллана. 15-нд Имарт 10.00-22.00 цагт, 50 мянгат тооцооны төв 10.00-17.00, Найман шарга 10.00-17.00 цагийн хооронд ажиллана.
КАПИТРОН БАНК
Долоодугаар сарын 11-13-нд Их дэлгүүр 10.00-16.00 цагт, Сандэй 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. 14-15-нд Их дэлгүүр 10.00-16.00, Сандэй 10.00-16.00, Шангри-Ла 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.
УЛААНБААТАР ХОТЫН БАНК
Долоодугаар сарын 15-нд 10.00-17.00 цагт Чингэлтэй салбар нэгж ажиллаж, бусад салбарууд амарна.