Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр ёслол төгөлдөр үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд зочиллоо. Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын төрийн тэргүүн сум тавьдаг уламжлалтай. Гэсэн ч шинэ ерөнхийлөгч сонгуулийн сурталчилгааны ажил их байсан тул бэлтгэл сургуулилт хийж амжсангүй хэмээн сум тавилгүй буцлаа.
Сэтгэгдэл (2)