Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын штаб ажиллаж байна.
Иймд та бүхэнд хүүхэд төөрсөн, халаасны хулгайн болон бусад гэмт хэрэг, зөрчилд өртсөн, цагдаагийн байгууллагын туслалцаа шаардлагатай тохиолдолд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалганд байрлаж буй НЦГ-ын Шуурхай удирдлагын штабт хандана уу.