Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан их насны морьдын уралдаанд барианы зурхайд орж ирлээ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар их нас түрүүлж, түмэн олноо баясгасан бол аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул морь, Архангай аймгийн харъяат Лхагвасүрэнгийн буурал морь айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Алтангэрэлийн халзан айргийн дөрөвт, А.Ууганбаярын зээрд айргийн тавд хурдаллаа.
Их насны ангилалд 330 орчим шандас хүлэг бүртгүүлснээс 252 хурдан буян 25 км-ын зайд шандас сорьсон юм.
Сэтгэгдэл (3)